Д.Эрдэнэбат: 2015 онд эдийн засаг сайжрах боломж бүрдэж байна
УИХ дахь АН–ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн лхагва гарагт Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд суманд ажиллаж, хөрөнгө оруулалтын ажилтай танилцан, тус аймгийн иргэдтэй уулзаж санал бодлоо солилцсон байна. Тэрбээр Замын-Үүд суманд ажиллаж, Эдийн засгийн чөлөөт бүсийн нөхцөл байдал хэрхэн байгаатай танилцжээ.
й
Харин энэ сарын 19-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой, Цогтцэций суманд байрлах Тавантолгой, Эрдэнэс тавантолгой, Энержи ресурсын Ухаа худагийн ордтой танилцсан аж. Өнгөрсөн жилээс эхлэн олон улсад нүүрсний үнэ хямдарч, уул уурхайн салбарын орлого буурсан ч үндэсний компаниудын чадавхийг сайжруулснаар энэ алдагдлаа нөхөх боломж байна хэмээн уул уурхайн салбарынхан танилцуулсан байна. Монгол улсын эдийн засгийн 90 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үнэ энэ оны сүүлч гэхэд дэлхийн зах зээл дээр өсөх хандлагатай байна. Ингэснээрээ зогсонги байдалд ороод байсан оюу толгой компани зэсийн баяжмалаа өмнөд хөршид экспортлох боломж бүрдсэн бол “Эрдэнэс-Тавантолгой” компани “Чалко”-ын өрийг энэ ондоо дуусгаж, экспортоо эхлэхэд бэлэн болжээ.
й
Өнөөдрийн байдлаар Оюутолгой компанийн ил уурхайгаас хийсэн зэсийн баяжмалын борлуулалт хэвийн явагдаж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байгаа аж. Орон нутгийн өмчит “Тавантолгой” компани одоогоор 280 га талбайд үйл ажиллагаа явуулж байна. Жилдээ 6.5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ч энэ жил эдийн засгийн байдлаас хамааран дээрх тоонд хүрч чадаагүй. Гэхдээ орон нутгийн өмчит үйлдвэр аймгийн төсвийн 50-60 хувийг төвлөрүүлж, нүүрсээр хангасаар иржээ. 51 хувь нь орон нутгийнх учраас нутаг оронд наалдах зүйл их. Мэдээж, замын тариф, нэг цонхны бодлого зэрэг тулгамдсан асуудал гэх мэт тулгамдсан асуудал байгаа ч өнөөдөр ямар нэгэн саадгүй олборлолт хийж, уурхайн амнаас нүүрсээ 35 ам.доллараар борлуулж байна.
й
АН-ын бүлгийн дарга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ний үйл ажиллагаатай мөн танилцсан байна. Тус компанийн олборлолт явуулж буй талбайд 6.8 тэрбум тоннын нөөц бийг судалгаагаар тогтоогдсон бөгөөд Баруун, зүүн цанхи гэсэн хоёр талбай дээр олборлолт явуулдаг. Гэхдээ одоогийн байдлаар Зүүн цанхийн олборлолт зогсонги байдалд орсон байна. Учир нь энэ талбайд гадны хөрөнгө оруулалттай компани нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар олборлодог нь хэтэрхий алдагдалтай ажиллах шалтгаан болсон аж. Тиймээс гэрээг цуцалж, олборлолт явуулах үйл ажиллагааг зогсоогоод байгаа ажээ. Харин баруун цанхид нь үндэсний хөрөнгө оруулалттай дотоодын компаниуд 34 ам.долларын өртөгтэйгээр олборлолт явуулж ашигтай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, үндэсний компаниудын чадавхи дээр тулгуурлаж, уул уурхайн салбар ашигтай ажиллах боломж байгааг албаныхан онцолж байсан юм. Уул уурхайн салбарт буруу бодлого тогтсоны нэг жишээ энэ гэхэд болно. Гадаадын компанитай гэрээ хийж, дотоодын нөөц бололцоог ашиглаж чадахгүй байгаа нь эндээс харагдаж буйг бүлгийн дарга энэ үеэр онцолж байсан юм. Гэхдээ энэ жилийн хувьд Уул уурхайн компаниуд ашигтай ажиллах ямар ч боломжгүй. Харин хэрхэн яаж алдагдалгүй ажиллах вэ гэдгээ гол зорилго болгожээ. Нэг тонн нүүрс 35-40 ам.долларын үнэтэй байна.
й
Уул уурхайн энэ уналт төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компанид илүү нөлөөлсөн гэнэ. Учир нь 2008-2012 онд Засгийн газар БНХАУ-ын хийсэн Чалкогийн өрийг барагдуулах үүргийг Эрдэнэс Тавантолгой компани дангаараа үүрүүлсэн. Одоогийн байдлаар 110 сая долларын өр үлдээд байгаа юм байна. Зах зээлийн үнэ ханшаас хамаараад гурван сая тонн орчим нүүрсийг олборлосноор өрийг бүрэн барагдуулна гэж тооцоолж байгаа ажээ. Цаашдаа төр ийм муу менежер байж болохгүй гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцолсон байна. Уг уурхайн үйл ажиллагаатай танилцсаны дараа “Энержи ресурс”-ын Ухаа худгийн олборлолтын үйл ажилгаатай танилцлаа. Тус компанийн хувьд өнгөрсөн 7, 8 сард үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Учир нь олборлолт хийсэн бүтээгдэхүүнийг борлуулах зэх зээл дутмаг байдалд орсноор баяжуулсан нүүрс талбайд хуримтлагдаж, цаашид олборлолт явуулах боломжгүй болжээ. Тийм ч учраас олборлосон баяжмалыг борлуулах үүднээс үйл ажиллагааг зогсоож, энэ есдүгээр сараас эхлэн үйл ажиллагаа нь хэвийн байдалд оржээ.
й
Одоогоор баяжуулсан нүүрсний борлуулалт бэрхшээлтэй ч 68-70 ам.долларын үнээр борлуулж буй юм байна. Мэдээж баяжуулсан нүүрсийг ингэж гаргаж байгаа нь хүндрэлд оруулж байгаа ч ашиг харах бус хэвийн үйл ажиллагаагаа хангахын тулд ийнхүү ажиллаж буй юм байна. Тус талбайн нийт нөөц нь 435 сая бөгөөд өрдийн нөхцөлд үйл ажиллагаа явуулбал жилдээ 15 сая тонныг олборлох хүчин чадалтай ажээ. Харин өнгөрсөн жил 10 орчим мянган тонн нүүрс олборлосон бол энэ оны эхний зургаан сарын байдлаар 3.6 сая тонн нүүрс олборложээ. Энэ нь хүчин чадлынхаа тал хувьд нь ч хүрч чадаагүй байгааг тэд хэлж байсан. Энэ жилийн хувьд Уул уурхайн компаниуд ашигтай ажиллах ямар ч боломжгүй. Харин хэрхэн яаж алдагдалгүй ажиллах вэ гэдгээ гол зорилго болгожээ. Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрс 35-40 ам.долларын үнэтэй байна.
й
Уул уурхайн энэ уналт төрийн мэдлийн “Эрдэнэс-Тавантолго”й компанид илүү нөлөөлжээ. Учир нь 2008- 2012 онд Засгийн газар БНХАУ-ын “Чалко” компанитай гэрээ хийж, өр тавьсан. Өрийг барагдуулах үүргийг “Эрдэнэс-Тавантолгой” компани дангаараа үүрч байгаа. Одоогийн байдлаар 110 сая долларын өр үлдээд байгаа юм байна. Зах зээлийн үнэ ханшаас хамаараад гурван сая тонн орчим нүүрсийг экспортолсноор өрийг бүрэн барагдуулна гэж тооцоолж байна. Цаашдаа төр ийм муу менежер байж болохгүй гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга онцолсон байна.
й
Мөн тэрбээр Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал уул уурхайгаас шууд хамааралтай байна. Ялангуяа Оюутолгой, Таванталгойгоос. Энэ үйл ажиллагаа өнөөдөр ямар байна гэдгийг үзэхээр ажиллаж байна. Зарим хүмүүс өнөөдөр зарим уул уурхайн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон гэж шүүмжлэлтэй ханддаг. Энэ яриа хэр үнэний ортой вэ гэх мэт асуудлуудтай газар дээр нь танилцаж байна. Оюутолгой дээр нэг сайн мэдээ нь үйл ажиллагаа нь борлуулалт нь жигдэрч байна. Өөрийн мэргэжилтэн нь тэгж дүгнэж байгаг бид хүлээн авах ёстой. Хэдийгээр Оюутолгойн дээр олон асуудал байдаг ч өнөөдрийн монголын эдийн засгийн байдлыг шууд тодорхойлж байгаа стратегийн орд учраас анхаарахаас өөр арга байхгүй. Цаашдын гэрээ хэлэлцээр нь зөв тийшээ явна гэдэгт найдаж байгаа. Тиймээс Оюутолгойн үйл ажиллагаа хэвийн болж байгаа нь 2015 оны эдийн засаг нөхцөл байдал аажим сайжрах боломж бүрдэж байна гэж харж байна хэмээн говийн аймгуудад ажилласан ажлаа дүгнэжээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ