82 онц хүнд гэмт хэргийг шийдвэрлэжээ
Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн шүүх нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх болон шинэчлэн зохион байгуулагдсан. Тус шүүх оны эхний есөн сарын байдлаар 1372 хэргийг хүлээн авч 1160 хэргийг шийдвэрлэжээ. Шийдвэрлэсэн хэргийн 403 буюу 34.7 хувь нь хөнгөн, 533 хэрэг буюу 47.6 хувь нь хүндэвтэр, 142 хэрэг буюу 12.2 хувь хүнд, 82 хэрэг буюу долоон хувь нь онц хүнд гэмт хэрэг байна гэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Баттогтох мэдээлэв.
ө
Мөн тус шүүхэд Дижитал хамтлагийн дуучин баавар буюу Ш.Батбаяр нарын найман хүнд холбогдох хэрэг, ИНЕГ-ын удирдлага асан С.Батмөнх нарын гурван хүнд холбогдох хэрэг зэрэг олон нийтийн анхаарал татсан хэргүүдийг шийдвэрлэсэн юм.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ