“Буянт-Ухаа II″-ын ажил 30 хувьтай явагдаж байна

img

Төрийн орон сууцны захиалгаар баригдаж буй  “Буянт-Ухаа II″ хорооллын барилга угсралтын ажил  өнгөрсөн зургаадугаар сард эхэлсэн.  Тус хороололд 9 давхар нийт 48 барилгын угсралтын ажил явагдаж байна. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 30 хувьтай үргэлжилж байгаа аж. Харин гадна инженерийн шугам сүлжээнээс цэвэр усны ф300 мм кольцоо шугам, бохир усны ф300 мм-ийн ноль магистрал шугамуудын угсралтын ажил бүрэн хийгдэж дуусчээ. Мөн дулаан хангамжийн ЦТП-11 тоног төхөөрөмж угсралтын ажил хийгдсэн байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ