“Ийгл Ньюс” телевиз сүлжээгээ өргөтгөлөө

img

“Ийгл Ньюс” телевиз мэдээллийн сүлжээгээ өргөтгөн 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн телевизүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан “+21 мэдээллийн сүлжээ”-г бий болголоо.

 r

Өчигдөр буюу энэ сарын 21-нд “Ийгл Ньюс” агентлагийн урилгаар 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллээрээ  тэргүүлэгч телевизүүдийн удирдлагууд нийслэлд хүрэлцэн ирж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.

Ингэснээр орон нутагт болж буй цаг үеийн онцлох үйл явдлыг “Ийгл Ньюс” телевиз цаг алдалгүй өөрийн эфирээрээ дамжуулан үзэгчдэд хүргэх боломжтой болж байгаагаас гадна “Ийгл Ньюс” телевиз өөрсдийн бэлтгэсэн мэдээ мэдээллээ оргил цагийн мэдээллийн хөтөлбөр 21 аймгийн телевизүүдийн эфирээр цацагдах юм.

 5

Орон нутгийн телевизүүдийн хувьд эфирээ сумдад цацах боломж болоод нөхцөл нь тун хомс байдаг аж. Тэр ч утгаараа аймгийн төвийнхөө үзэгчдэд хүргэхээс цаашгүй байдаг талаар телевизүүдийн удирдлагууд  хэлж байсан юм.

Говьсүмбэр аймгийн Говьсүмбэр телевизийн захирал Д.Уранцэнгэл:

“Хувь сэтгүүлчийг дааж явах газар их олон байдаг. Гэтэл өнөөдөр хөдөө орон нутгийн телевизийг ийм өндөр түвшинд суга татаж гаргаж ирж, та бүхэнтэй хамтарч ажиллая гээд хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа биднийг сонгосон “Ийгл Ньюс”  агентлагийн хамт олонд маш их талархаж байна. Бид нэг мэдээ явуулахгүй, нэхсэн мэдээ явуулж мэдээгээр та бүхнийг булна аа” гэлээ.

 5

Сүхбаатар аймгийн ВВS телевизийн захирал Д.Улаанаа:

“Орон нутгийн телевизүүдийн хувьд орон даяар эфирээ цацах боломж хомс байдаг. Үзэгчдийн хүрээгээ тэлэх гэсэн хүсэл эрмэлзэл их байдаг ч боломж нь хомс. Харин өнөөдөр энэхүү хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутгийнхаа мэдээ, мэдээллийг “Ийгл Ньюс” телевизийн эфирээр дамжуулж 21 аймагт хүргэх болсондоо баяртай байна. Энэ нь мэдээ мэдээлэл олж авах гэсэн, үзэгчдийн хувьд бол асар том боломж  гэж харж байна. Бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт найдаж байна” гэв.

 5

Хэнтий аймгийн Өндөрхаан телевизийн захирал Ө.Одмаа:

“Чингис хотын хувьд 18 сум 4 тосгонтой. Манай телевизийн хувьд зөвхөн аймгийн төвдөө л эфирээ цацдаг. Сумдад хүргэх боломжгүй байдаг. Харин одоо Чингис хотод болж байгаа үйл явдлыг Монгол Улсынхаа өнцөг булан бүрт хүргэх боломжтой болж байна. Бидний байгуулж байгаа энэхүү гэрээ нь ямар нэгэн нам эвсэл болоод улс төрийн хүчнээс ангид гэдгийг үзэгчид маань ойлгох хэрэгтэй”

5

Урьд нь Монгол Улсад мэдээллийн янз бүрийн сүлжээ байсан. Одоо ч байсаар байгаа. Харин +21 мэдээллийн сүлжээ нь улс төрөөс ангид, хэн нэгний эрх ашгийн төлөө бус зөвхөн үзэгчдэд цаг үеийн шуурхай мэдээ, мэдээллийг хүргэхээр сүлжээгээ өргөтгөж байгаа. Хөдөө орон нутагт цаг үеийн чухал үйл явдал боллоо гэхэд бид эндээс сурвалжлах групп явуулах бус орон нутгийн хамтарч ажилладаг телевизүүдээсээ тэрхүү үйл явдлын мэдээ, мэдээллийг шуурхай авч өөрийн эфирээрээ дамжуулан үзэгчдэд хүргэнэ хэмээн “Ийгл Ньюс” телевизийн Ерөнхий продюсер Ц.Ганзориг хэлж байсан юм.

 5

Ц.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ochiroo:
tanaih oron nutgiin tv giin zahiraluudtai geree hiilee. tanaih medeenii chanar deer mash sain medee olon niited hurgedeg ch deerhi 21 aimgiin tv yaj shalgaruulj avsan yum be ooroor helbel ovorhangai aimgiin soebo tv geree hiijee getel tus tv zahiral gegch zaluu medeenii tegst negch bichij uzeegui, deer n naad tv chin medee gej yavuuldaggui, deer n setguulchid n bainga soligdoj bdag togtvorgui namiin chinhen haraat geed neleed hoilog tv songoson bh yum daa yan daa, yana
2014-09-23
зочин:
монголын бух л телевизуудийн хамгийн сайныг шалгаруулбал ийгл телевиз 1 - рт шалгарна. яагаад? гэвэл аливаа асуудлыг хендленгийн байр сууринаас хэн нэгний талд орохгуйгээр яг болж байгаа байдлаар нь нэвтруулж чаддаг ганц телевиз учраас. ийгл телевиз шиг бусад арилжааны телевизуудийн нэвтруулгууд, нэвтруулгийн бодлого нь хэн нэгэн улс терч юмуу хэн нэгнээсхамааралгуй байж чаддаггуй. ийглийн сэтгуулчид, нэвруулэгчдийн ярианы чадвар ч гэсэн бусад телевизийнхнээс хол давсан гэж боддог. элдэв сул уг, гаж хэллэггуй мэдээ мэдээллийг унэн зев хургэж чаддаг. унэхээр сайн телевиз, сайн хамт олон!!!
2014-09-22
ыыыы:
та нар гантулгаа халчихаач ээ. манай телевиз наад хүнийг чинь авъя. с1
2014-09-22