Өндөгний үйлдвэрлэл хоёр дахин нэмэгджээ

img

Энэ удаагийн “Бүтээн байгуулалтын цаг”-т ҮХАА-н Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал оролцож мэдээлэл хийлээ. Тэрбээр:

5

-Манай улс жилдээ 470 орчим сая өндөг хэрэглэх шаардлагатай гэдэг албан ёсны тооцоо байдаг байна. Үүнээс 170 сая орчим өндгийг  дотооддоо хангаж, 65 сая орчмыг нь импортоор оруулж ирдэг байна. Өнгөрсөн долоо хоногт “НВЦ” компани “Баян шувуу”  төсөл хэрэгжүүлэхээр Төв аймгийн Баянчандмань суманд өндөгний аж ахуй нээсэн. Энэ төслийн хүрээнд жилдээ 110 сая өндгийг жилдээ үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Төсөл хэрэгжсэнээр зургаан жилийн хугацаанд Монгол Улс өндөгний хэрэгцээнийхээ 90 хувийг дотооддоо хангах бололцоотой юм. ҮХААЯ Монгол банктай хамтарсан төслийн хүрээнд “Ажигана”-д 4,9 тэрбум, “Түмэн шувуут”  компанид 2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл тус тус олгосон. “Ажигана” компани Монголд анх удаа махны тахианы аж ахуйг хөгжүүлж байгаа. Жилдээ нэг сая дэгдээхэй бойжуулж, жилд 1600 орчим тонн тахианы мах бэлтгэн нийлүүлнэ. 1990 оноос хойш анх удаагаа махны чиглэлийн тахианы аж ахуй сэргэж хөгжиж байгаагаараа ач холбогдолтой. Манай улс сардаа 17 орчим тэрбум төгрөгийн тахианы тэжээлийг импортоор оруулж ирдэг. “НВЦ”, “Түмэн шувуут” компанийн байгуулсан тэжээлийн үйлдвэрээр нийтдээ импортолж оруулж ирэх тэжээлийн 40 хувьд улаанбуудай хэрэглэнэ. Гадаадаас оруулж ирэх тахианы тэжээлийн 30 хувийг дотоодын тэжээлээр оруулах арга хэмжээ цаашдаа явагдана. Энэ хоёр жилд өндөгний үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдлээ. Мөн цоо шинэ тахианы махны үйлдвэрлэл бий боллоо. Монгол Улс жилдээ 10 000 тонн тахианы мах импортолдог. Үүний 15 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэхээр боллоо. Тахианы тэжээлийн үйлдвэр байгуулснаар 40 хувийг нь дотоодоосоо хангахаар болж байна гэлээ. ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

5

-Өндөгний үнэ ханшид өөрчлөлт орох уу?

-ҮХААЯ үнэ ханшид оролцохгүй. Гэхдээ махны үнэ савлахгүй байхад тахианы махны импорт бодитоор нөлөөлдөг.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hereglegch:
nbts kompanii ene shine tusliin bayn geeg borluulj baigaa undug ni umhiirch muudsan baisan. odoo ch muudsan unduguu zarsan heveer baigaa tul olon niit tun bolgoomjtoi handana uu. bas ene anhaaruulgiig niited tugeene uu.
2014-09-23