Я.Санжмятав сайд Завханы сумдаар очихдоо нисдэг тэрэг хөлөглөжээ
Завхан аймагт “Өсвөрийн 9999 монгол шатарчид” тэмцээн үргэлжилж байна. Монгод анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын санаачилсан гурван тулгуур бодлогын хүрээнд зохион байгуулж байгаа аж. Тэгвэл санаачлагч сайд өнөөдөр Завханы Тэс, Баянтэс сумдад очиж, тэмцээний явцтай танилцлаа. Тэрбээр нисдэг тэргээр Завханы сумдад бууж, зохион байгуулж буй тэмцээндээ ихэд ач холбогдол өгч буйгаа харуулжээ. Түүний хамт Олон улсын Шатрын холбооны ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Халимаг Улсын Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов, "Завханы" хэмээн алдаршсан МУГЖ С.Батсүх, МУГЖ Т.Ариунаа тэргүүтэй хүмүүс тус аймагт очсон гэнэ.
ө
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ