Улаанбаатарт 15 хэм дулаан
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
а
Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 2 хэм дулаан, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ