Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Тавантолгой дахь газар хөдлөлтийн станцид

09:00 цагт ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв ба Солонгосын Одон орон сансар судлалын хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотоос баруун тийш 55 км-т Тавантолгой дахь газар хөдлөлтийн станцыг түшиглэн OWL дуранг суурилуулах ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 99005329

а

ЭМЯ-нд

10:00 цагт Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 328773

ө

Улаанбаатарын Их Сургуулийн гадаа талбайд

10:30 цагт Нийслэлийн өмчит Улаанбаатарын их сургууль байгуулагдсаны нээлтийн үйл ажиллагаа болно.

ө

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн 5 давхарын хурлын танхимд

10:30 цагт  "Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал ба цаашдын чиг хандлага" хэлэлцүүлэг болно.Уг хэлэлцүүлгт Хөдөлмөрийн яам болон түүний харъяа байгууллагууд, аймаг дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс, бусад төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцоно.  Утас: 89008368

ө

Нийслэлийн Ерөнхий боловсролын 46 дугаар сургуульд 11:00 цагт Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, БНСУ-ын Барилга угсралт технологийн институт /Korean insitute of Construction Technology/-тай хамтран хийсэн "Сургуулийн бүс"-г  хүлээлгэн өгөх ажиллагаа болно.

а Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод

13:00 цагт  “Хорих ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал, Шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдал ба шинэчлэл” сэдвийн хүрээнд  сэтгүүлчдийн сургалт, чөлөөт уулзалт болно. Утас: 99169053

Тусгаар Тогтнолын Ордны 6 давхрын танхимд

14:00 цагт НАМОХ-ноос санаачлан зохион байгуулж буй “Асуудал-Шийдэл” нээлттэй хэлэлцүүлэг  эхэлнэ. Энэхүү нээлттэй уулзалт, хэлэлцүүлэгт 30 гаруй их дээд сургуулийн төлөөлөл /оюутнууд/ ирж оюутнуудад тулгамдаж буй нийтлэг асуудал болох сургалтын төлбөр, дотуур байр, тэтгэлэг зэргээр ярилцаж, санал солилцоно.

ө

Төр, Түүхийн музейд 14:30 цагт Хубилай хааны мэлмий нээсэн 799 жилийн ойд зориулсан "Хубилай хаан" номын нээлт маргааш  болно. Утас: 99296480

а

Одон орон, геофизикийн судалгааны төвд 17:00 цагт  БНСУ-ын Одон орон сансар судлалын хүрээлэнгийн төлөөлөгчид Одон орон, геофизикийн судалгааны төвд байрлах  "Од эрхсийн ордон"-той танилцна. Утас: 99005329

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ