Мазаалайн нэмэлт тэжээлийн үйлдвэр байгуулжээ

img

"МАМА" ТББ-ынхан Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн гол тосгонд мазаалайн нэмэлт тэжээлийн үйлдвэр байгуулжээ. Энэ үйлдвэр жилд 30 тонн хүртэлх тэжээл бэлтгэх хүчин чадалтай бөгөөд цайруулах, холигч, шахагч, тээрэмдэх машинтай аж.  ОХУ, БНХАУ, Хонконгоос авчирсан тоног төхөөрөмжтэй бөгөөд дизель станцын тусламжтайгаар үйлдвэрлэлээ явуулдаг юм байна.

ө

Мазаалай Сэгс цагаан богд болон түүний эргэн тойрон дахь баянбүрд орчмоор тархан нутагладаг. Тиймээс мазаалайн гол бүс нутгуудад нэмэлт тэжээл тавьж өгөх 20 гаруй цэгийг 3-10 километрийн зайтай бий болгожээ. БОНХЯ-наас 1985 онд хоёр, 2002 онд гурав, 2007 онд тав, 2013 онд 20 тонн нэмэлт хорголжин тэжээлийг дээрх цэгүүдэд тавьж өгчээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ