Нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлыг баталжээ
УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулган ирэх долоо хоногт эхэлнэ. Чуулган долоо хоног бүрийн пүрэв баасан гаригийн өглөө 09.00 цагаас эхэлж, өдөр 14.00 цагаас үргэлжилж байхаар УИХ-ын дарга захирамжилжээ. Уг чуулганаар хэлэлцэх асуудлыг дарааллыг баталсан байна. Нийт 26 асуудал хэлэлцэхээр жагсаажээ. Энэ дарааллын гуравдугаарт Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг тусгасан байна. Ерөнхий сайд зарим сайд болон Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-д өргөн барихаа аль хэдийнэ мэдэгдсэн. Харин яамдыг хэрхэн өөрчилж, сайд нарын хэнийг нь явуулах нь одоогоор таамаг өдий байгаа.
ө
Намрын чуулганаар хэлэлцэх бусад асуудал
х
1. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаарх ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
х
2.Төрөөс төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл
х
3.Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал
х
4.Авто замын салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
х
5.Галын аюулгүй байдлын тухай хуулийн төсөл
х
6.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл
х
7. Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл
х
8. Нийгмийн даатгалын сангийн тухай 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл
х
9.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
г
10.Худалдааны тухай хуулийн төсөл
х
11.Татварын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн болон шинэчилсэн найруулгын төсөл гэх мэт 26 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Илүү дэлгэрэнгүй мэдэллийг www.parliament.mn цахим хуудсаас авч болно.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ