А.Мэндбаярын хэргийг хэлэлцэнэ

img

Найзыгаа өс хонзонгийн сэдэлтэйгээр зургаан удаа буудан хөнөөсөн хэргийг үйлдсэн А.Мэндбаярт анхан шатны шүүхээс 25 жилийн хорих ялыг оноосон. Гэвч хохирогчийн ар гэрийнхэн  анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан.

а

Уг гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд болно.

а

Хэргийг сануулахад, Налайх дүүрэгт өнгөрөгч оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө БГД-ийн иргэн Э-г машинд нь зургаан удаа буудан, амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан. Хэргийн мөрдөн байцаалтын явцад уг хэргийг А.Мэндбаяр гэх этгээд үйлдсэн болох нь тогтоогдсон байдаг. Хохирогчийн ар гэрийнхэн “А.Мэндбаярт шүүхээс 25 жилийн ял оноосон боловч өршөөлд хамрагдаж суллагдах магадлалтай. Тиймээс онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн түүнд насаар нь хорих ял оноох ёстой гэж үзэж байгаа юм.

а

Б.Буд   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ