Туркийн сайд манай улсад айлчилна
Бүгд Найрамдах Турк Улсын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз тэргүүтэй Туркийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчид энэ сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз энэхүү айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэтэй уулзан албан ёсны хэлэлцээр хийж, зарим гэрээнд гарын үсэг зурах аж. Мөн хамтарсан хэвлэлийн мэдэгдэл хийх юм байна.
б
Мөн тэрбээр Ирак, Афганистан улсад болон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл болсон цэргийн алба хаагчидтай уулзан, талархлаа илэрхийлэхээс гадна Төрийн ордонд айлчилж, Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцох аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ