Я.Санжмятав: Миний санаачилсан гурван тулгуурт бодлогын нэг нь шатар

img

Завхан аймгийн Улиастай хотын төв цэнгэлдэхэд өнөөдөр “Өсвөрийн монгол шатарчид-9999” тэмцээний шигшээ тоглолтын нэгдсэн нээлт боллоо. Энэ сарын 20-нд Завхан аймгийн 24 суманд эхэлсэн энэхүү тэмцээний 1200 шилдэг шатарчид өчигдөр, өнөөдөр Улиастай  хотод оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа юм. Албан ёсны нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Хөдөлмөрийн яамны холбогдох албаныхан, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, албан хаагчид, шатрын их мастерууд, өсвөрийн шатарчид, аймгийн иргэдийн төлөөлөгчид оролцов.

5

Завхан аймгийн “Очирваань эгшиглэн” морин хуурын чуулгын хүүхдүүд морин хуурын аялгуугаар нээлтийн ёслолд ая дууныхаа дээжийг өргөн барьсан юм. Өнөөдрийн шигшээ тоглолтод 24 сум бүрээс шалгарсан нийт 1240 гаруй хүүхэд оролцож байгаа ба шилдэгийн шилдэг 100 хүүхэд гадаадад аялах эрхийн бичиг, 100 хүүхэд Найрамдал зусланд амрах эрх, 100 хүүхэд орон нутгийн амралтад амрах эрхээр шагнуулах ажээ.

6

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Очирваань хайрханаараа овоглосон Завхан нутагт шилдэг шатарчин хүүхдүүдийн тоглолт амжилттай үргэлжилж байна. Миний санаачилсан гурван тулгуурт бодлого хэрэгжээд зургаан жил болжээ. Бодлогын хүрээнд 666 хүүхдийг компьютертэй болгосон. 999 морин хуурч Отгонтэнгэр хайрханы бэлд хуурдсан, мөн төв талбай, наадмын талбайд тоглосон. Харин одоо гурав дахь тулгуур бодлогынхоо тайланг тавьж байна. Бид энэ удаад анх удаа 9999 шатарчин нэгэн зэрэг тоглолт хийлээ. Энэ түүхэн гавъяаг бид хамтдаа хийж чадлаа. Энэ их нүсэр арга хэмжээг Завханчууд бид хийж чадлаа. Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн энэхүү арга хэмжээ зөвхөн аймгийн төдийгүй улсдаа, дэлхий дахинд анхдагч болж чадлаа ” гэж хэлсэн юм.

6

Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов “Дэлхийн шатрын холбоонд 181 орон гишүүнээр элссэн. Миний хувьд жил бүр 100 гаруй орноор явж ажилладаг ч Монголд болж байгаа шиг гайхалтай арга хэмжээг үзэж байсангүй. Завхан аймагт 10 мянга гаруй шатарчид нэгэн зэрэг тоглосон нь аймгаа зөвхөн Монголынхоо хэмжээнд биш, олон улсад сурталчилж байгаа хэрэг юм.  Мөн энэхүү арга хэмжээг цаашид үргэлжүүлж шилдэг шатарчид хүүхдүүдийг гадаадын улс орнуудад аялуулж, үе тэнгийн хүүхдүүдтэй нь шатар тоглож, оюун ухаанаа сорих боломжийг олгохохд анхаарна” хэмээн онцоллоо.

7

Монголдоо анх удаа 9999 шатарчин нэгэн зэрэг тоглосон энэхүү үйл явдлыг Геннисийн амжилтад бүртгүүлэх зорилготой гэдгийг эх сурвалж мэдээлсэн бол Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов Завхан аймгийн Их-Уул суманд очих үеэрээ өсвөрийн шатарчид оюун ухаанаа сорьж буй энэхүү арга хэмжээг Геннисийн амжилтад бүртгэнэ гэдгийг онцолсон байна. Шигшээ тэмцээн үдээс хойш өндөрлөх бөгөөд шилдэг оролцогчид бай шагналаа авар бол бүх оролцогчид батламж, гэрчилгээтэй, Хөдөлмөрийн сайдын гарын бэлэг болсон шатар дурсгал болгон авах юм.

6

П.Нарандэлгэр 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

borkhuu:
shatar sursan huuhed alivaad arai l nuhatstai ul suuritai handdag ug yria ni hurtel tsegtstei boldog yum uu daa gej ooriin ohinoosoo haraad bgaa daa.zuv ajil hiij bgaad talarhaj bn
2014-09-25
t1teerei:
ginness.n nomod bichigdeh tiiim chuhal zvil vv?? arai ch dee neree!!
2014-09-25
urgent:
ginnesiin nomond mongol ulsiin neriig monhloh "mash zov ajil" zohion baiguulsan bna.mongolchuudaa bie bie dee bayar hurgiye
2014-09-25
showchind:
showchin m.a.l zavhanchuud min uldets muutai yumand buu huurtairai. ajil orlogo l chuhal baina.
2014-09-25
asuult:
khaanajhyn khurunguuf ene arga khemjeeg okhion baiguulj baigaa ve? 100 khuukhed gadaadad amraakh, 100 khuukhed nairamdald amraakh, 100 khuukhed oron nutagg amraakh zardal khaanaas garcb bna ve???? yamar ikh show ve khudulmuriin said aaaa
2014-09-23
батаар сайд:
"батаар" сайдыг хийх ажилгүй болгочих юм аа. ажилгүйдэл, ард түмний амьдрал ямар түвшинд хаана яваа бол доо?
2014-09-23
ажилгүйчүүд:
сайд минь бид ажилтай болмоор байна
2014-09-23
zochin:
saihan arga hemjee bolj bgaa yum bna. shatar huuhduyded mash ih oyunii hutungu oruulalt tuluvdhilt uguh sport gej bi boddog
2014-09-23