Кирсан Илюмжиновт хурдан удмын даага бэлэглэв
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын санаачилсан “Өсвөрийн монгол шатарчин 9999” тэмцээн энэ өдрүүдэд Завхан аймагт зохиогдож байна. Я.Санжмятав сайд Завхан аймгийн засаг даргаар 2008-2012 онд ажиллаж байхдаа аймгийнхаа 15 мянга гаруй хүүхдүүдийн боловсролд анхаарч ”Гурван тулгуурт бодлого”-ыг эхлүүлсэн аж. Уг бодлогод компюьтер, морин хуур, шатар гэсэн гурван төрлийг багтаан аймгийн нийт хүүхдүүдийг хамруулсан юм байна.
6
Энэхүү бодлогын үргэлжлэл болсон “Өсвөрийн монгол шатарчин 9999” тэмцээн тус аймагт энэ сарын 20-23 ний өдрүүдэд зохиогдож байгаа юм. Өчигдөр тус тэмцээний явцтай танилцахаар Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, түүний урилгаар Монгол улсад айлчилж буй Олон улсын Шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Завхан нутгаас гаралтай урлаг соёлын одууд нисдэг тэргээр зарим сумдаар зочилсон юм. Тэд Их-Уул, Тэлмэн, Тосонцэнгэл, Баянтэс, Тэс сумдаар очиж, сумын иргэд болон өсвөрийн шатарчин хүүхдүүдтэй уулзсан. Энэ үеэр дээрх сумдуудад ирсэн зочдыг дуу хууртай угтан авч, Олон улсын Шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов хурдан удмын даага бэлэг болгон өгч байсан юм.
6
Дашрамд дуулгахад, монголдоо төдийгүй дэлхийд анх удаа 9999 шатарчин оюун ухаанаа сорьж буй энэхүү тэмцээний хаалтын арга хэмжээ өнөө орой 19 цагт Улиастай хоотын төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ үеэр МУГЖ Т.Ариунаа, МУГЖ С.Батсүх тэргүүтэй рок дод, зохиолын дуучид оролцсон шоу тоглолт болох юм.
6
П.Нарандэлгэр
Гэрэл зургийг Л.Бат-Амгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ