“Зуншин”-гийн барьж буй барилгаас хүн унаж нас барлаа

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж буй “Илсон Деволепмент” компанийн захиалгаар баригдаж байгаа “Труэ-Эл” орон сууцны 103 дугаар барилгаас өчигдөр орой 18 настай эмэгтэй С унаж, амь нас нь хохирчээ.

х

Уг барилгын ажлыг Зуншин компани гүйцэтгэж, туслан гүйцэтгэгчээр “Бай Лхагва” компани ажиллаж буй аж. Өчигдөр хоёр ажилтныг фасадны ажилд гаргасан ба өргүүрийн бэхэлгээ тасарчээ. Хоёр ажилтан хамгаалалтын бүстэй байсан боловч С-ийн хамгаалалтын бүс мөн тасарснаар осол гарсан байна.

х

Туслан гүйцэтгэгч “Бай Лхагва” компани нь тусгай зөвшөөрөлгүй байхад “Зуншин” компани туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байна гэж МХЕГ-аас мэдээлэв. Мөн мэргэжлийн хяналтын газраас уг компанийг өмнө нь шалгаж зөрчлөө арилгах хугацаатай албан даалгавар өгч байсан гэнэ.

а

Өмнө нь өнгөрөгч оны нэгдүгээр сард “Макс өргөө” компанийн захиалгаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Зуншин” компанийн гүйцэтгэж буй барилгаас төмөр унаж автозамын гуравдугаар эгнээнд замын хөдөлгөөнд оролцож байсан жолоочийн амь насыг хохироож байсан. “Зуншин” компани нь уг барилгын ерөнхий ажил гүйцэтгэгчээр 12/8 дугаартай гэрээний дагуу 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс ажиллаж эхэлсэн байдаг.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganbat:
said bayarsaihan gj durak amd uu esvel uxsen nuu bylh zalgisan uym tag duugyi baih yum naad suudlaasaa zailaach ee
2014-09-23
zochin:
yaana daa duuslaa shuu archaagui tur zasagtai azgui ohin baij dee tur zasag noroviin altankhuyagt gomdoltoi bnaa
2014-09-23