М.Эрхэмхүү: Хүүг минь утсаар дарамталсан гэсэн

img

Засгийн газрын хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй  гэж үзэн АТГ-аас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон зарим хүмүүсийг цагдан хориод байгаа билээ. Уг хэрэгт сэжиглэгдэн хоригдож байгаа хүмүүсийн ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ. Хоригдогсдын ар гэрийнхэн “Нүүрс хөтөлбөр ард иргэдэд өгөөжөө өгсөн.  Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн үр хүүхдүүд минь “Шинэчлэлийн баатар” хэмээн цоллуулж байлаа. Гэвч өнөөдөр хилс хэрэгт хутган хэлмэгдүүлж байна.” гэсэн юм. “Нүүрс” хөтөлбөрт ажиллаж байсан Тулгын ээж М.Эрхэмхүүтэй ярилцлаа.

6

-Хүү тань хоригдоод хэдэн сар болж байна вэ?

-Цагдан хоригдоод 57 хонож байна.

7

-Ямар үндэслэлээр хорьсон бэ?

-Миний хүү өнөөдөр Монгол залуус яаж амьдарч байна түүнтэй л адил амьдардаг. Найман хувийн орон сууцны зээлтэй. Ажлаа хийгээд л явж байна. Би хүүгээ олон сая төгрөг завшсан гэж бодохгүй байна. Миний хүүг өмгөөлөгчийнх нь хэлж байгаагаар Л.Гансүхтэй холбоотой мөнгө угаасан гэх хэрэгт унагах гээд байгаа.  Гэтэл данс, бүх зүйлийг нь шүүгээд мөнгө угаагаагүй гэдгийг нь тогтоосон. Нүүрсний мөнгөнөөс угаасан гээд буруутгах гээд байна шүү дээ.

7

-“Нүүрс” хөтөлбөрт яаж орсон бэ?

-Монгол Улсын Ерөнхий сайдыг Тэргүүн шадар байх үеэс нь энэ хөтөлбөрийг судалсан. Жижгээс том шуудайтай нүүрс болох хүртэлх судалгааг миний хүү хийж байсан. Ард түмэндээ хэрэгтэй сайхан ажил хийсэн.  Миний хүү энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ “Шинэчлэлийн баатар” болж байлаа.

6

-Танай хүү ямар мэргэжилтэй вэ?

-Эдийн засагч  мэргэжилтэй. Өнгөрсөн хугацаанд даргынхаа үүрэг даалгаврын дагуу л бүхий л ажлыг нь гүйцэтгэсэн. Түүнээс бус “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө идсэн зүйл байхгүй.

6

-Хүүтэйгээ энэ хугацаанд хэдэн удаа уулзав.  Бие болоод сэтгэлзүй нь ямар байна вэ?

-Би хүүтэйгээ хоёр удаа уулзсан. Эхний удаад биднийг уулзуулахгүй байсан. Тиймээс уйлж,  гуйж байж эхний удаад уулзсан. Одоо уулзуулж байгаа. Эхний удаад хоригдсоноос нь хойш 14 хоногийн дараа уулзахад миний хүү хөлөө чирээд гишгиж чадахгүй явж байсан.

67

- Анх хоригдохдоо бие нь эрүүл саруул байсан биз дээ?

-Тийм ээ, миний хүү спортоор хичээллэдэг. Хөл бөмбөгийн спортын мастер зэрэгтэй. Ер нь спортын хүн болохоор нуруу, гарны гэмтэлтэй юм. Тэр нь өвдөхөөрөө хөлөө дагаад мэдээгүй болчихдог.  Дээр нь зүрх муутай. Тэгээд байцаагчид нь  “Хөлөө чирээд явж байна. Бие нь муу байна, гадуур шалгаж болдоггүй юм уу” гэж хэлсэн. Гэтэл  “Батлан даалтад гаргахгүй. Танай хүүхэд жүжиглээд байна” гэсэн. Би үүнийг ёстой ойлгохгүй байгаа. Хүн өвдөж болно. 461 дүгээр хорих ангийн агаар, орчин чийг даасан, хүйтэн. Тэнд хүн хоригдоод эрүүл байх үндэсгүй. Тэнд миний хүү биегүй болж байна. Сэтгэл санаагаар унасан. Хүний амьдралыг шавартай хутгаж байна шүү дээ.

6

-Хоригдож байгаа орчноо ямар гэж байна вэ?

-Өөрийнх нь хэлснээр их чийгтэй, бүгчим, битүү, вакум цонхтой орчинд байдаг гэсэн.

7

-Хүү тань хэдэн настай билээ?

-Миний хүү 28-тай. Хамт хоригдсон Батбаяр нь 25-тай. “Ээж ээ, зөндөөн зүйл бүтээн байгуулна шүү, хийх ажил их байна” гэсэн хүүгийнхээ тэр цоглог үгийг бодохоор, одоо  үнэхээр харамсаж байна.

6

-Тэнд дарамт байсан болов уу?

-Дарамт байсан. Миний хүүг дарамтлаад зодсон байсан. Өмгөөлөгч нь энэ талаар гомдол гаргаж байгаад ажил төрлийг нь  өөрчлүүлсэн.  Камерт нь гар утастай хүн оруулаад утсаар дарамтлуулсан гэсэн миний хүүг. Янз бүрийн л арга хэрэглэж, дарамталж байна. Тиймээс миний хүү өлсгөлөн зарлана гэж байна.

6

-Өмгөөлөгч нь юу гэж байх юм?

-Өмгөөлөгч нь мөнгө угаасан гэх ямар ч үндэслэлгүй гэж баримтаар нотолж гаргаж ирсэн. Өмгөөлөгчид нь л найдаж байна. Гэхдээ одоо өмгөөлөгчийг нь ч авч хэлэлцэхгүй байна шүү дээ. Бид өмгөөлүүлэх эрхээ эдэлмээр байна.

6

-Та одоо хаана хандаж гэж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчид хандах гэсэн байхгүй байна. Ард түмнээ сонсдог, шударга Ерөнхийлөгч байдаг бол одоо л сонсооч гэж хэлмээр байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавд хандах гэсэн амралттай гэж байна.

6

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mongolchuudiin tamiin togoo manaachgui gej l ene dee , hunii muud durtai gedeg ni arga yadaad l ard tumendee handaj bgaa biz dee
2014-09-25
josh gags:
шинэчлэлийн баатар болж байсан ч гэх шиг, тийм баатар бол яах гэж менге идсэн юм бэ? манай цагдаа сайн ажиллаж байна. жирийн иргэн бол ингэж хэвлэлийн хурал ч хийж чадахгуй
2014-09-24
zochin:
tsoobor chonotoi tostei bna hymyys
2014-09-24
irgen:
manaikhan computeriin tsaana khen ch medekhgui geed l saikhan burakh yum daa. ingej taa*l avdag yum uu daa.end khunii amidral zovlon geed l yarigdaj baikhad uursduu nudeer kharsan met l aashlakh yum daa.
2014-09-24
зочин:
идэж уусан ханаж цаддаггүй бэрднүүдийг ингэх нь зөв. гэхдээ энэ хэрэгт танай хүү буруугүй байж мэднэ. хайран сайхан 25-тай залуу. ер нь бол энэ муухай улс төрчид л залуу сайхан ирээдүйг гар хөлөө болгож баллаж байна ш дээ. гансүхийн л балаг. алтанхуяг гансүх гээд нэг айлын хүргэнүүд танай хүүг ийм байдалд оруулсаныг та сайн ойлгож байгаа байх. авилгатай тэмцэх газрынхан элбэгдоржийн заавар зөвлөгөөгөөр ажилласаар байгаад 30 хэдэн оны ногоон малгайтнууд болголоо. хүүгээ энэ зовлонгоос ангижруулахын тулд гансүхийн хийсэн үйлдэл бүрийг үнэн зөвөөр нь мэдүүл гэж хэл. тэртэй тэргүй тонн нүүрснээс 53 мянган төгрөг идсэн нь захын чавганц бодоод олчихоор байна ш дээ.
2014-09-24
хангай :
тонн нүүрс тутмаас 25000 төгрөг идсэн. гол нэг идэгч нь энэ эрхэмхүү. хагартлаа баяжсан. энэ бүгдийг нь мэдэдж байгаа. сэжигтнээр шалгагдаж байгаа луйварчдыг өмөөрсөн хэвлэлийн бага хурал хийж хутган үймүүлэхийг хуулиар хорих нь зөв.
2014-09-24
zochin:
mongold in yer in ajil hiihed hetsyy boljdee durguig in hurgesen negnee bariad l horidog bolson um u haa* um. jinhene idseniig barihgui l dee ene met shaldir buldir huuhduud barij horij ajil hiij avilgaltai temtssen ner zyyh umdaa gej....
2014-09-24
baagii:
amidral bayn. ym olon taltai. herev 1 talig barij hereg shiideh gevel bolohgui buruu shiidver l garna. negentee buren tusgaarlahgui l ym bol yah gej horidog ym. ter tomiig n horiod busdiig n gaduur baitsaaj boldoggui ym baih daa
2014-09-24
amur:
ene bucheed bga xvmvs mungu idej bhig ni harsan yum shig bichih yuma.yugach medehgvi bj hvnig gvtgej bolno gejv.ta narin xvvxed, ax, dvv, and naiz shorond 2 sar yamarch buruugvi murtluu xels hergeer suuval ta nar yahav.ene etseg ehchvvd mash ih tevchij hvleesen bna.ene hels hereg bol uls turiin praktsuudin hoorondiin negniigee darah arga.
2014-09-24
tes tevch:
tes tevch hulee teguul chi yalna zaluusaa vne ug xezeed saihan sonsogdohgui shuu dee buu ai
2014-09-23
kjhg:
jalaa daahgui jum bol jah gej jal hiisen jum
2014-09-23
werty:
mongold mongtoil bol hylgaich avilgachin bh estoi uymshig byryy oilgolt, ene ajilgyi zalhyy arhchin novshnyyd lyy shidhee boliochee. mysain gyilagchid heni omnoos amdardin taanar.
2014-09-23
dorj:
gansuh bolon bisad humuus iim ih mungu ugaasan baij yagaad hevleliin baga hural hiij baigaa um be, ene hural hiigeed ajild saad boloh sanaatai baigaa bol shuuh yahaa meddeg shiuhiinhen hulgaich hun hulgai hiigeeguil gedeg gej bainalee
2014-09-23
zochin:
mash ih mungu idej uusan bainalee
2014-09-23
зөвлөгөө өгье:
юуны өмнө хүүд тань ийм явдал тохиолдсонд маш их харамсаж байна. манай цагдаа, прокурор хэргийг ихэвчлэн гэрчийн мэдүүлэгээр илрүүлдэг. нэг ёсондоо л.гансүхийн доор ажиллаж байсан хүмүүсээр л.гансүхийг мөнгө идсэн, угаасан, тэр мөнгийг нь өгч авч байсан гэх мэдүүлэг өгүүлэхийг хүсэж байгаа. хэрэв тэгж мэдүүлэг өгвөл цагдан хорихоо болино, эмнэлэгт хэвтүүлнэ гэж амладаг. нэг ёсондоо хэргээ хүлээ гэж хэлж байгаа нь даргаа жаахан матаад муулаад, хийгээгүй байсан хэргийг ч хийсэн болгоод яриад өгөөчээ гэсэн үг. танай хүү болон бусад хүмүүс л.гансүх ийм юм хийсэн гээд баахан худлаа мэдүүлэг өгчихвөл тэр бүхнийг бариад л гансүхийг идсэн гээд л бидэнд гэрчийн мэдүүлэг байна гээд яллаад л шүүхрүү шилжүүлчихнэ. манайх ер нь хэргийг ихэвчлэн бусад хүний аман мэдүүлэг дээр үндэслэн илрүүлдэг тэгээд л нээг их нотлох баримттай гэж ярьдаг. танай хүү, болон л.гансүх хоригдоод байгаа гол шалтгаан бол ерөөөсөө энгийн тамлан зовоолт шүү дээ. нийгмээс тусгаарлаж чийг шороотой өрөөнд байлгаж байгаад л сэтгэл санаагаар нь тамлаж байгаа юм. мөн камер буюу шоронгийн өрөө дамжуулж хүнд гэмт хэрэгтнүүдтэй суулгаж айлгах замаар хийгээгүй хэргийг хүлээлгэхийг хичээх болно. энэ хэрэг хэр удаан үргэлжилнэ тэр тусмаа эдгээр цагдаа нар нотлох баримтгүй зүгээр л аман мэдүүлгээр яллах гээд байгааг нотлох болно. иймэрхүү зовлон үзсэн хүний хувьд бол хүүг тань хэрэг хийгээгүй хилс хэрэгт гүтгэгдэж байна, гансүхийг яллахын тулд хүүгийн тань мэдүүлэг хэрэгтэй байна. хүү тань хүнийг гүтгэхгүйн тулд юм хэлэхгүй байна тэгэхээр нь худалаа ч хамаагүй мэдүүлэг авахын тулд атг тамлан зовоох аргаар удаан хугацаагаар цагдан хориод байна гэдэг ойлголт төрж байна. хамгийн харамсалтай нь манай нийгэм ажил хийсэн, албан тушаалтай байсан, мөнгөтэй хүмүүсийг үзэн яддаг болчихож бараг мөнгөтэй хүнийг хорьлоо цагдлаа шоронд хийлээ гэвэл баярладаг болж. нийгмийг хэт мунхруулж бас нэг талруу түлхэж байгаа нь эмзэглэмээр. авилгалтай тэмцэж байна гэсэн нэрийн дор ард түмнээ хэлмэгдүүлэх ажлыг маш сайн хийж байна. одоо цаг их хэцүү болж дээ. хүмүүс юу ч мэдээгүй байж муусайн хулгайж нар, авилгач нар гэж ярих болж гэхдээ үнэхээр энэ дунд бас хэлмэгдэж явдаг хүн байдаг гэдгийг мэддэггүй. таныг эх хүний хувьд үнэхээр зовж байгааг ойлгож байна. үнэн ялна гэж зүгээр сууж болохгүй шүү, тэгэж байгаад ял авдаг тохиолдол маш их бий. ерөнхийлөгч, атг-ийн дарга, ерөнхий прокурор бүх хүмүүст зай завсаргүй гомдол, захиа бичиж бүх үнэн учрыг сайтар тоочиж бичих л хэрэгтэй дээ. өмгөөлөгч болон цагдаа, прокурорын үгэнд хэзээ ч итгэж болохгүй шүү. та бүхэнд сайн сайханыг хүьсе.
2014-09-23
зочин:
та нар сэгэн дээр суусан хэрээ юум уу сэг зулгаадаг цөөвөр болчихсон юм уу
2014-09-23
boldooo:
deer dorgui bugd l idsen bgaa. atgazar sain ajillarai amjilt
2014-09-23
ugui eruu:
naiman hubiin oron suutsnii zeeliig chin ardiin huuhed abch chadahgui l baigaa shuu
2014-09-23
мэндээ:
муусайн хулгайч нар их жүжиглэх юм аа. гансүхтэй нийлж улсын хэдэн тэрбум төгрөг хулгайлж цуслачихаад одоо юу гээд уйлан дуугарч *нөөд байгаа шаарнууд вэ. шоронд нь ясыг нь цайтал суулгах хэрэгтэй. даварсан муу хулгайчууд...
2014-09-23
zochin:
...миний хүү спортоор хичээллэдэг. хөл бөмбөгийн спортын мастер зэрэгтэй. спортын хүн болохоор нуруу, гарны гэмтэлтэй. дээр нь зүрх муутай. гэтэл “батлан даалтад гаргахгүй. танай хүүхэд жүжиглээд байна” гэсэн. спрортын хүн энгийн хүнээс бие бялдар эрүүл мэндээрээ илүү. тэгэхлээр энэ нэгэл уялдаагүй зүйл болоод байна. дээр нь найман хувийн орон сууцны зээлтэй.
2014-09-23
jijig:
jaraahaig bariad yamar nemer bn.tom tul guai haa yavna ve?
2014-09-23
zochin:
darga dagaj daldganasan nam huusun ongiroo teneg batsaanuud udej uusan l baij taaraa oilgomjtoi shuu dee
2014-09-23
muuhai mongolchuud:
shuuheer gemt heregteng gej togtoogoogui bol hen ch buruutan bish. huulia unshzgaa humuusee. ene hrlmegduulrlt bolj bns.
2014-09-23
зочин:
еронхийлогч оо орчин уеийн хэлмэгдуулэлтээ зогсоогоочээ. 25- 28 настай донгож амьдралд хол залгаж байгаа хуухдууд та нар шиг идэж угаад баяжаад байх уу энэ тэнэг уйл ажиллагаагаа хурдан зогсоо. улс торчид та нар хоорондоо бие биеэ хэлмэгдуулдэг юм байгаа биз . хуний хуухдээр тоглохоо боль
2014-09-23
зочин:
хийсэн хэрэгтээ эзэн болж идсэн хоолондоо сав болж эр хү шиг амьдарч суръяа залуусаа. алийн болгон аав ээж авгай хүүхнээ урдаа барьцгаадын. ярщигтайн. хийсэн бол хэргээ хүлээчихэж сур.
2014-09-23
bataa:
iim l baidag snvv dee
2014-09-23
зочин:
улсын мөнгийг эрээ цээрээгүй ичих булчирхайгүй идсэн *нүүдийг олны өмнө шууд буудан ал...хятадад бол шууд дүүжилнэ ийм л юмнуудаас болж цэцэрлэгт хүүхэд явж болохгүй, эмнэлэгт хүн хэвтэж болохгүй хомсдолд ороод байгаа ш дээ ....шууд буудан алах ял онооооооооо......
2014-09-23