Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв

img

Найзыгаа өс хонзонгийн сэдэлтэйгээр зургаан удаа буудан хөнөөсөн хэргийг үйлдсэн А.Мэндбаярт анхан шатны шүүхээс 25 жилийн хорих ялыг оноосон. Гэвч хохирогчийн ар гэрийнхэн  анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан.

а

Уг гомдлыг өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

а

Хэргийг сануулахад, Налайх дүүрэгт өнгөрөгч оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө БГД-ийн иргэн Э-г машинд нь зургаан удаа буудан, амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан. Хэргийн мөрдөн байцаалтын явцад уг хэргийг А.Мэндбаяр гэх этгээд үйлдсэн болох нь тогтоогдсон байдаг. Хохирогчийн ар гэрийнхэн “А.Мэндбаярт шүүхээс 25 жилийн ял оноосон боловч өршөөлд хамрагдаж суллагдах магадлалтай. Тиймээс онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн түүнд насаар нь хорих ял оноох ёстой гэж, давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

а

Б.Буд   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

enkhbayar:
aluuldag hun ni araatnaas dor bainga hun daramtaldag hun baisan shuu dee.yaliig bagasgah heregtei baihaa argaa baraad l amind ni hursen baina lee.unshsan hund evgui ch unen tiim yum baina lee.
2014-09-25
зочин:
шал дэмий хүн насаар нь тэжээгээд цаазаар авах ял байх хэрэгтэй ш дээ
2014-09-24
jjjjjj:
tsaaziin yaltai hvniig eronhiilogch orshoovol 30 jil avna. vvniig bvh nasaar n horih gedeg gej sonsson
2014-09-23
zochin:
mgl- buh nasaar ni khorih khuuli baidag u. kheden khun tiim zuil angiar shiitgegdsen ynm
2014-09-23