Өсвөрийн 30 шатарчин шилдгээр шалгарлаа
Завханчууд энэ өдрүүдэд оюуны спортын хаан гэгддэг шатрын тэмцээнд оролцож буй хүүхэд багачуудын мэргэн нүүдэл, амжилтыг бахдан ярилцаж өнгөрүүллээ. Тус аймгийн 24 суманд энэ сарын 20-ноос эхэлсэн “Өсвөрийн монгол шатарчин 9999” тэмцээн өнөөдөр хаалтаа хийж, шигшээ тоглолтод оролцсон 1240 хүүхдээс шилдэг 300 хүүхдийг шалгарууллаа. Тэдгээр хүүхдүүдээс таван насны ангиллаар шилдэгийн шилдэг 30 хүүхдийг байр эзлүүлэн шалгаруулж, алт, мөнгө, хүрэл медаль, зохион байгуулагчдын нэрэмжит шагнал гардуулан өглөө.
6
Завхан аймгийг алдаршуулж, 9999 хүнийг оролцуулсан шатрын тэмцээн зохион байгуулсан УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав болон Олон Улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов нарт орон нутгаас мөнгөн тоногтой хурдан морь бэлэг болгон өгснөөр энэ удаагийн арга хэмжээ өндөрлөлөө.
6
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ