Дөрвөн талбайд тусгай зөвшөөрөл эзэмших санал иржээ

img

Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар гурван шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт явуулахаар болсон.

а

Эхний ээлжид 14 талбайд сонгон шалгаруулалт зарласан. Уг талбайд иргэд, аж ахуй нэгжийн санал өгөх хугацаа өчигдөр дуусгавар болжээ. Гэхдээ 14 талбайгаас дөрөв нь хүчин төгөлдөр өрсөлдөгчийн саналыг авсан ба 10 талбайд санал ирээгүй байна. Хоёр дахь сонгон шалгаруулалтыг энэ сарын 22-оос эхлэн зарлажээ. Журмын дагуу хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалтаар иргэд, аж ахуй нэгжээс эзэмших өргөдөл ирээгүй нөхцөлд талбайг хуучин эзэмшигч нарт олгодог зохицуулалттай аж.

а

Эхний ээлжинд сонгон шалгаруулалт зарлагдсан 14 талбайн товч мэдээллийг хүргэж байна. Уг талбай нь таван аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт харьяалагдах ба нийт 163.565.05 га талбайг эзэлж буй аж.  Талбайн хэмжээний хувьд хамгийн бага талбай нь 94.49 га, хамгийн том талбай нь 56.098.52 га байгаа юм.

6

Талбайн нэр Талбайн хэмжээ /га/ Аймаг
Довцог худаг 56,098.52 Дорноговь
Хашаатын хөндий 22,428.06 Баянхонгор
Товцог хайрхан уул 20,008.53 Баянхонгор
Ногоон тал 13,664.08 Дорноговь
Амгалант 10,943.15 Өмнөговь
Хөх хошууны худаг 9,732.27 Дорноговь
Хар ат уул 4,283.93 Баянхонгор
Улаан эрэг 9,546.52 Баянхонгор
Могойт 4,501.65 Дундговь Өмнөговь
Бага хөх цав 4,454.54 Дундговь
Цогт хайрхан уул 1,313.75 Баянхонгор
Чойдог худаг 1,130.96 Ховд
Хонхор дэрс 102.02 Баянхонгор
Хөхтолгой 94.48 Улаанбаатар

5

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dorlig:
huuchin ezed ni dandaa eruugiil elementuud baigaa ted anh avahdaa avilgaar avsan uchir tedend ugch bolohgui tegvel uls hohiroodl uldene ted mash oh hurungu oriulsan gedeg ni hudlaa uuniig nudeer uzsen humuus helj baina
2014-09-23
zochin:
ene haiguuliin tusgai zuvshuurliig tsegtsleh heregtei dahiadl baahan zaluuchuud shorond orono shuu uchir ni manai humuusiin uhamsar dooguur baigaa uchir odoohondoo hoish tavih heregtei ene heden zuvshuurliig hyataduud tuunii gar hul bologch nar avaad ulsad tatvar uguhgui ingeed gazraa nutgaa suitgeedl ungurnu
2014-09-23