Хууль бусаар мах гаргахыг завджээ
Хууль бусаар ямааны мах гаргах гэсэн этгээд Улаанбаатар-Эрээний чиглэлийн олон улсын суудлын 686 дугаар зорчиж яваад хилчдэд саатуулагдсан байна.
Тэрбээр 35 кг ямааны мах хилээр хууль бусаар хилээр гаргахыг завджээ.
Түүнчлэн БНХАУ-ын иргэн Жао Яапин ч Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын 682 дугаар галт тэргээр бог, бод нийлсэн 220 кг махыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ