
Үнэт цасны зах зээлийн тухай хууль болон СЗХ-ны 506 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журам”-н нөхцөл шаардлагыг хангаагүй компаниудын үнэт цаасны зах зээлд брокер дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зургаадугаар сард гурван сарын хугацаатай түдгэлзүүлсэн. Гэвч тус компаниуд зөрчлөө арилгаж, хууль тогтоомжийн нөхцөл шаардлагыг хангаагүй учраас Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 17-ны өдрийн хурлаар нэр бүхий 13 компанийн үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
ө
1. “Юу Би Би Ди” ХХК
2. “Өү Си Би” ХХК
3. “Марс капитал” ХХК
4. “Орчлон оюу” ХХК
5. “Трейшурь капитал” ХХК
6. “Гэгээн секюритиз” ХХК
7. “Глобаль траст секьюритис” ХХК
8. “Зууны гарц секьюритиес” ХХК
9. “Соёмбо инвестмент” ХХК
10. “Скайхан капитал” ХХК
11. “Чоно капитал” ХХК
12. “Очир-Эрдэнэ инвест” ХХК
13. “Грийт секьюритис” ХХК
СЭТГЭГДЭЛ БИЧИХ