Эрээн хотод виз олгох асуудлаар ярилцжээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ГХЯ-дын консулын XV зөвлөлдөх уулзалт өчигдөр Бээжин хотноо болов. Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Хуан Пин тэргүүтэй төлөөлөгчид оролцсон энэхүү зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын хооронд консулын харилцааны салбарт байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэж, иргэд, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэд харилцан зорчих нөхцөл, консулын төлөөллийг харилцан бэхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.
б
Манай төлөөлөгчдийн зүгээс тодорхой асуудлуудаар дэвшүүлсэн саналуудыг Хятадын тал нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэх чиглэлээр ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, Монгол Улсын иргэд паспортоо гээгдүүлж, буцах үнэмлэхээр эх орондоо ирэхэд гарах визийг нь Эрээн хотод олгодог болох, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээ”-хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан зарим иргэдийг эх оронд нь үлдсэн хугацааны ялыг эдлүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцав. Мөн хоёр улсын Эрээн, Замын-Үүд, Ховд аймгийн Булган, БНХАУ-ын ШУӨЗО-ны Такешикен, Дорнод аймаг дахь Баянхошуу-Өвдөг, Дорноговь аймгийн Ханги-Мандалын боомтуудад ачаа тээвэр хийж буй автомашинуудаас Хятадын тал гааль, хорио цээрийн гэх мэт олон тооны төлбөр хураамж авдаг, удаан хүлээлгэдэг асуудлыг цэгцэлж, иргэд нэвтрэх нөхцөлийг хөнгөвчлөх шаардлагатай байгааг мэдээлж, зохих арга хэмжээ авах хүсэлтийг судлан үзэж, ойрын хугацаанд хариу өгөхөө илэрхийлэв.
б
Хоёр орны ГХЯ-дын консулын зөвлөлдөх уулзалт нь 16 дахь жилдээ болов. Манай улс ОХУ, БНКазУ, БНТуркУ, БНСУ-тай консулын зөвлөлдөх уулзалтыг жил бүр хийдэг аж.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ