Хүүхдүүдээ шатаасан эцэгт ял оноожээ
Бага насны хоёр хүүхдээ машиныхаа бүхээгт хийж, зориудаар шатаан амь насыг нь хөнөөсөн Булган аймгийн Орхон сумын иргэн З.Ёндонд шүүхээс ял оноожээ. Түүнийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн, бусдыг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан, бусдыг байнга зодож, тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн хэмээн 25 жилийн ял оноосон байна. Мөн согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ялын хоёр жилийг гянданд, үлдсэн 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ