Ч.Нарантуяа Азийн аварга боллоо
Азийн XVII наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр явагдсан 50 метрын хэвтээ байдлаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Ч.Нарантуяа 624.1 оноогоор алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо. Ингэснээр Монголын баг тамирчид Азийн наадмаас дөрөв дэх алтан медалиа зүүлээ.
ө
Буудлагын энэхүү дасгалд ОУХМ Г.Нандинцэцэг 611 оноогоор 28 дугаар байр, ОУХМ О.Янжинлхам 607.8 оноогоор 39 дүгээр байрт шалгарчээ. Нийт 13 баг буудсанаас манай баг V байрт бичигдсэн байна.х
В.Бат
ө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ