Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хошин урлагийн “Шинэ үе” продакшныхан Орхон аймагт тоглолтоор явж байхдаа жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар муудалцан, бие бие рүүгээ халуун ус цацаж, гэмтэл учруулсан билээ. Тэгвэл тус хэрэгт дүүргийн нэгдүгээр Прокурорын газраас хяналт тавин ажиллажээ. Прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 665 дугаартай яллах дүгнэлт үйлдэн, хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шилжүүлсэн байна.
ха
Эрүүгийн хуулийн 99.1-д Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж, эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсавэл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг. Харин яллах дүгнэлтэд тусгагдсан тус хуулийн 96.2.6-д онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид гэмтэл учруулсан бол 7-10 жилийн ял оноох заалттай юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ