Fitch -ийн араас Standard & Poor”s Монголыг үнэллээ

img

Монгол Улс олон улсын рейтингийн Фитч байгууллагаас  В+ дүн авсан таатай мэдээ өнгөрөгч сарын сүүлээр бидэнд ирж байсан. Тэгвэл Standard & Poor”s байгууллага манай улсын бие даасан рейтингийн зэрэглэлийг ахиулж, тогтвортойгоос  эерэг рүү шилжүүлсэн  байна. Ийн зэрэглэл ахих болсон гол шалтгаан нь уул уурхайн салбарын үйл ажиллагаа эрчимжиж буйтай холбоотой юм. Тэрдундаа энэ оны долдугаар сард манай улсын  Хятад улс руу  гаргасан коксжих нүүрсний  нийлүүлэлт Австрали улсыг гүйцсэн нь  эдийн засгийн эерэг үзүүлэлттэй гарахад чухал нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг болжээ. Standard & Poor”s-ийн мэдэгдэлд дурдсанаар Монгол Улсын удаан хугацааны бие даасан байдлыг BB рейтингээр үнэлсэн бол богино хугацааны байдлыг B хэмээн үнэлжээ. Мөн тус байгууллагаас Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ийн өсөлт нь 2011 онд  2973 ам доллар байсан бол 2014 онд  хоёр дахин нэмэгдэж 6560 ам.доллар хүртэл өснө гэсэн таамаглалыг дэвшүүлж байна. Харин ОУВС  Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг  2013 онд 23 хувьд гэж таамаглаж буй. Тэгэхээр энэмэтчилэн эерэг мэдээллүүд оны сүүлээр биднийг чиглэн ирж байна. Фитч байгууллагын тухайд Монгол Улсын урт хугацааны гадаад болон дотоод валютын зээлжих зэрэглэлийг тогтвортой төлөвтэй буюу В+ гэж мэдэгдсэн юм.  Түүнчлэн  богино хугацааны зээлжих зэрэглэлийг В, боломжит дээд түвшин нь В+ хэмээн дүгнэсэн. Тус байгууллагын Ази-Номхон далайн дээд байгууллагын тэргүүн Андрю Колкуон “Монгол улсын эдийн засаг нь эрдэс баялгийн салбар хөгжихийн хирээр хурдацтай өргөжиж байгаа боловч энэхүү өсөлтийг зохицуулахад хатуу бодлого шаардлагатай... Банкны зээл болон Засгийн газрын зарлагын эрчимтэй өсөлттэй зэрэгцэн тус улсын эдийн засаг нь хэт хурдацтай хөгжлийн эрсдэлтэй тулгараад байна...” хэмээн анхааруулсаныг энд хэлэх нь зөв биз. Э.Богема

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Киргиз алимаа борлуулаад дууслаа
2011-12-20
Yahavdee, yu ch chadahgui, oilgohgui baigaa ni unen yum chini. Deerees ni hamraa suhsun, yum surah durgui, zalhuu, zavhai geed l huvrunuduu Mongol hunii zan chanaruud. Gadnii mergejiltentei adilhan chadvartai bol harin ch Mongoliin dotood bdal yos surtahuuniig sain medne geed gadaaduudaas l turuund ajild avah yostoishd
2011-12-20
bgaa yumuu? 99220328
2011-12-20
Mongol uls iim Bayan. Ard tumen ni yaduu Uul uurhain salbart irj ajillaj baigaa gadaaduud ni 10000$ avch Mongol ajilchid ni 1000$ avdag ene bol neg turliin doromjlol yum. Busad undestenuudees hamgiin baga tsalin avdag ni Mongol hun
2011-12-20
Yahavdee, yu ch chadahgui, oilgohgui baigaa ni unen yum chini. Deerees ni hamraa suhsun, yum surah durgui, zalhuu, zavhai geed l huvrunuduu Mongol hunii zan chanaruud. Gadnii mergejiltentei adilhan chadvartai bol harin ch Mongoliin dotood bdal yos surtahuuniig sain medne geed gadaaduudaas l turuund ajild avah yostoishd
kirgiz alimnii unelgeeg gargamaar baina.
2011-12-20
bgaa yumuu? 99220328
Mobinfonii aziin dugaartai tsagaan utas zarna. Garand suulgaj bolno. Utas 99098556
2011-12-20