Сэтгэцийн өвчтөн хүн хутгалжээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн иргэн Б гэгч нь судалгаа авахаар гэрт нь очсон О-г олон удаа хутгалж, санаатайгаар амь насыг нь хохироосон хэрэг энэ сарын 22-нд гарчээ. Хэргийг үйлдсэн Б гэгч нь 2006 оноос сэтгэцийн өвчнөөр өвчиж, бусдын асрамжинд байдаг аж. Сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд тус хэрэгт аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ