Эрчим хүчний хөгжлийн талаар чуулна
Эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа сэдэвт Монгол Францын эдийн засгийн хоёрдугаар чуулга уулзалт энэ сарын 26-нд Блю Скай цамхагт болно. Зохион байгуулагч Монгол Францын Худалдаа аж үйлдвэрийн танхим манай улсын эрчим хүчний салбард үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөллийг нэг дор цуглуулж, практикт суурилсан эрчим хүчний салбарын хөгжил түүний хэрэгжүүлэх явцын талаар ярилцах юм байна. Чуулга уулзалт:
ө
- Эрчим хүчний бодлого ба тухайн салбарын өнөөгийн байдал
- Эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалт
- Монгол дахь эрчим хүчний хүчин чадал: Уламжлалт & Байгальд ээлтэй эрчим хүч
- Эрчим хүчний шинэ эх үүсвэр: Нүүрснээс шингэн түлш гаргах болон Нүүрснээс Хийн түлш гарган боловсруулах
- Эрчим хүчний үр ашигтай хэрэглээ болон эрчим хүчний нөөц
- Ухаалаг сүлжээ, ухаалаг хотууд ба ирээдүйн ухаалаг шийдэл бүхий хот гэсэн сэдвүүдийн хүрээнд явагдана.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ