Эмнэлгийн инженерүүд чуулна

img

“Эрүүл мэндийн технологи, эм эмнэлгийн тоног төхөөрөмж- 2014” үзэсгэлэн энэ сарын 26-28-ний өдрүүдэд Мишээл экспод дэлгэгдэнэ. Үзэсгэлэнгийн өдрүүдэд Монгол улсад шинээр нэвтэрсэн болон нэвтэрч буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан сурталчлах, техник, тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэлт, тусламж үйлчилгээг брэнджүүлэх, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, өөрсдийн нэвтрүүлж буй шинэ техник, технологи, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах аж.
ө
Мөн энэ өдрүүдэд“Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн хоёрдугаар чуулган” болно. Тус чуулганаар эмнэлгийн тоног төхөөрөмж, тэдгээрийн ашиглалт, засвар үйлчилгээ, хяналт тохиргоо, эрүүл мэндийн мэдээллийн технологи, тухайн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийн төлөв байдал, хөтөлбөрийн шинэчлэлтийн эрэлт хэрэгцээ, сургууль ба ажил олгогч нарын хамтын ажиллагаа, түүнийг тойрсон асуудлууд, хэтийн хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэнэ.
б
В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ