Шинэ үйлдвэр нээгдэнэ
Ноос ноолууран бүтээгдэхүүний “Баялаг-Өлзий” ХХК энэ сарын 27-нд буюу ирэх бямба гаригт нээлтээ хийнэ. Уг компани нь Чингис бондоос 850.0 сая төгрөгийн хөнгөлттэй зээлийн дэмжлэг авч, байгуулагдсан юм байна. Манай улс жилд 60.0 тонн сарлагийн хөөвөр бэлтгэдэг аж. Тэгвэл тус компани үүний 40 хувь буюу 24.0 тонн хөөврийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Харин үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүнийхээ 90 хувийг ОХУ, АНУ, Швейцар, Герман улсуудад экспортолж, 10 хувийг дотооддоо борлуулах аж.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ