Эмнэлгийг тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

img

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулан өгчээ. “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрт  “Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж авах хөрөнгө оруулалтын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж, жилд 30.0-50.0 тэрбум төгрөгт хүргэнэ” хэмээн заасан байдаг. Энэ хүрээнд 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 22.2 тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж хангахаар төсөвлөжээ. Ингэхдээ дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгүүдэд шаардлагатай дижитал рентген аппарат, дижитал флюрографийн аппарат, тархины бичлэгийн аппарат, ЭХО аппарат, лабораторийн, мэс заслын, ариутгал, угаалгын тоног төхөөрөмжөөр хангахаар 2.3 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Үүний эхний ээлжийн 24 нэр төрлийн 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 79 ширхэг тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд бэлэн болж, заримыг нь хүлээлгэн өгчээ.

ө

Энэ оны төвлөрсөн арга хэмжээний хөрөнгө оруулалтаас 9 дүүргийн 141 өрхийн эрүүл мэндийн төвийг 16 нэр төрлийн 349.9 сая төгрөгийг түргэвчилсэн оношлуураар хангасан. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 82.1 сая төгрөгийн өртөг бүхий цусны даралт хэмжих суурин автомат аппаратыг өгсөн байна.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

daralt:
mongolchuud tsusnii daralt ikhtei zurhnii uvchlel buurahgui baigaag bugd medej baigaa daa. amjilt .
2014-09-25