Гивлүүрээ авахаас татгалзснаар Монголд хожил ирлээ
Монголын эмэгтэй сагсчид тоглолт хийхгүйгээр хожил авлаа. Манай сагсчид өнөөдөр Катарын багтай тоглох байсан ч гивлүүрээс болж тэднийг тоглуулсангүй. Катарын багийн зарим тамирчин гивлүүртэй талбайд гарсан. Харин шүүгчид Катарын тамирчдыг гивлүүрээ авахыг хүссэн ч тэд татгалзан, талбайг орхилоо. Ингэснээр Монголын эмэгтэй сагсчид техникийн хожил авч, урьдчилсан шатанд нэг хожил, нэг хожигдолтой боллоо. Маргааш 15.00 цагт манай баг Казахстаны багтай тоглоно.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ