ЗХЖШ-ын дарга Энэтхэгт айлчиллаа

img

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав БНЭУ-ын Хуурай замын цэргийн штабын дарга, дэслэгч генерал Далбир Сингхийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Дэслэгч генерал Ц.Бямбажав  Amar Jawan Jyoti буюу Дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөснөөр албан ёсны айлчлал эхэлжээ. Үүний дараа тус улсын Батлан хамгаалах яамны төв байранд хүрэлцэн очиж, БНЭУ-ын Хуурай замын цэргийн штабын дарга, дэслэгч генерал Далбир Сингхтэй албан ёсны уулзалт хэлэлцээ хийсэн байна.

б

Уулзалтын үеэр дэслэгч генерал Ц.Бямбажав хоёр орны цэргийн штабын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид уламжлалт чиглэлүүдээс гадна боломжит шинэ чиглэлүүдээр өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол Генерал Далбир Сингх санал нэг байгаагаа илэрхийлээд, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тал дээр өөрийн зүгээс шаардагдах бүх арга хэмжээг авна гэжээ.

б

Мөн дэслэгч генерал Ц.Бямбажав Батлан хамгаалахын Нарийн бичгийн дарга Шри Р.К.Матуртай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Өнө удаан жилийн түүхэн харилцаатай хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжин тодорхой үр дүнд хүрээд байгаа бөгөөд цаашид тодорхой чиглэлүүдээр ажиллах хүсэлтэй байгаагаа талууд илэрхийлсэн юм. Нарийн бичгийн дарга Матур эелдэг үгэнд баярласнаа хэлээд боломжтой бүхий л чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй явдгаа тэмдэглэн хэлжээ.  Дэслэгч генерал Ц.Бямбажав айлчлалын хоёр дахь өдөр Пуне хот дахь Цэргийн инженерийн сургууль, Цэргийн тагнуулын сургалтын төвөөр айлчилж, Өмнөд командлалын командлагчтай уулзаж санал солилцсон байна.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хошууч:
түүнийг энэтхэгийн хурандаа, ахлагч нар тосч байх юм. үнэхээр жижиг гар юм аа
2014-09-25
ахмад:
түүний сүүлчийн айлчлал. дараагийн айлчлал нь атг болон 461 хүлээж байгаа
2014-09-25