ТҮЦ-үүдийг шинэчилж эхэллээ

img

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 56 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталсан. Журамд зааснаар дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотод байх ТҮЦ-ийн тоог хотын Ерөнхий менежер батална.  Шинэ ТҮЦ нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан дизайн загвартай, галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байхаас гадна хяналтын камертай, эрүүл ахуйн стандартыг хангасан байна. Мөн орчны цэвэр цэмцгэр байдлыг бүрдүүлэх зорилгоор гаднаа зориулалтын хогийн сав байршуулж, орчноо тохижилуулж, цэцэрлэгжүүлсэн  байх ёстой.

ө

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын есөн дүүрэгт нийт 408 ТҮЦ үйл ажиллагаа явуулж байна. Тодорхой шаардлагад нийцсэн, хотын үзэмжинд өнгө нэмэх ТҮЦ-тэй журам хэрэгжиж эхэлсэн тул дүүргүүдэд ТҮЦ-ийн загварыг гаргаж, батлуулах ажил явагдаж байна. Батлагдсан загварын дагуу ТҮЦ ажиллуулах эрхтэй иргэд ТҮЦ-ээ өөрсдийн хөрөнгөөрөө шинэчлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

улаанбаатар:
хотын төвөөр байгаа тyц- yyдийг бyгдийг хориглох хэрэгтэй.дотроо ундааны сав,гялгар уутанд шээж бааж тэр гараараа хyмyyсд yйлчилдэг.эргэн тойрон дyyрэн өмхий шивтэр yнэртдэг ёстой заваан
2014-09-25
soliod bai soliod bai ho:
odoo songuult hugatsaa n dohoj baigaa uchir bvr ahuihan iym shahaj heden tsaas oloh geed teechiadaj uheh gej baigaa iym baina l daa ene hed.
2014-09-25
1112:
iim tuts barisnaas bair tureeselsen ni deer, ger horoolol dund bga bulan tohoid bgaa tutsuud yaah bolj bn, ted nart engej togchuulah zai ch bhgui shd, ern shuud buulgaval taarna
2014-09-25