Өнөөдөр болох үйл явдлын тойм
Стандартчилал хэмжил зүйн газарт
09:00 цагт Стандартын техникийн хороодын гишүүдийн зөвлөгөөн болно. Утас: 99006864,99159809
ө
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Бүрэн плаза төвийн гадна талбайд
10.00 цагт “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн иргэдэд ажил олгогчдоос ирүүлсэн ажлын байрны захиалгуудыг танилцуулж, тохирох ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын талаар танилцуулга хийж, сургалтанд хамруулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг сурталчлан хөдөлмөр эрхлэлтийн нэг цэгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх өдөрлөг болно.
ө
Уран зургийн галерейд
10:00 цагт Музейн 90 жилийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
а
Монгол-Японы төвд
10:30 цагт "АХБ, Японы ядуурлыг бууруулах сангийн үйл ажиллагаа Монголд" үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99778587
б
Олон Нийтийн Мэдээллийн төвд
11:00 цагт 2014 оны 09 сарын 04-ны өдрийн ETV телевизийн мэдээгээр ХУД-ийн 67-р цэцэрлэгийн багш хүүхдийн амыг скочидсон гэсэн мэдээлэл гарсан талаар тус цэцэрлэгийн удирдлага, багш болон эцэг төлөөллөөс хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 300995, 99159481
ө
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд
11.00 цагт Шинэ цогцолборын нээлтийн ажиллагаа Баянзүрх дүүргийн 9 хорооны СЭМҮТ-д болно.
ө
Үндэсний мэдээллийн төвд
11:10 цагт Автобус компаниуд ажил хаялт зарлах болсон талаар мэдээлэл хийнэ.
ө
ШУТИС-ийн төв байр 3 давхарын “Урлаг заал”-д
12:00 цагт Нийслэлийн хөдөлмөрийн газраас хэрэгжүүлж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил” хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дэргэд Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулах нээлтийн ажиллагаа болно. Утас: 96883369, 99694908
ө
Улсын Филармоний концертын их танхимд
12:00 цагт "Монгол музейн товчоон" баримтат киноны нээлт болно.
ө
МҮЭСТО-д
13:00 цагт “Ажлын байрнаас ажлын байр луу” эсэргүүцлийн форум эхэлнэ. Автомашин импортлогч, бизнес эрхлэгчдийн нэгдсэн энэхүү форумын зорилго нь НИТХ-ын 29-р тогтоолоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2014 оны 10-р сарын 01-ний өдрөөс нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглох, зохих журмын дагуу улсын бүртгэлд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлахаар болсны эсрэг байр сууриа илэрхийлнэ.
ө
Дүнжингарав худалдааны төвд
13:00 цагт болж буй "Намрын ногоон өдрүүд" арга хэмжээний хүрээнд "Халуун зайдас-хачиртай хиам" арга өдөрлөг болно. Утас:99170377
ө
"Basement" ресторанд /Д.Нацагдоржийн номын сангийн хойно/
15:30 цагт Утга зохиол судлаач, шүүмжлэгч доктор, дэд профессор А.Мөнх-Оргил, доктор, дэд профессор Ш.Баттөр нар хамтран гаргасан “Монголын орчин үеийн урлаг, утга зохиолын шүүмж" номын нээлт, зохиолч нарын уулзалт болно.
ө
МН мэдээллийн төвд
11.00 цагт Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор “Чингис хаан” ОУНБ-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тус буудлын ҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт Хүний наймааны эсрэг төрийн бус байгууллагуудын сүлжээнээс “Гинжийг тасал” хүний наймааны эсрэг нөлөөллийн марафон гүйлтийн талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Ардын жүжигчин, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаагийн нэрэмжит ардын богино дуу дуулаачдын улсын уралдааны талаар Төв аймгийн ЗДТГ, Монголын урлагийн ажилтны холбооноос мэдээлэл хийнэ.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ