Монголын худалдааны бодлогыг танилцуулжээ

img

Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааны бодлогыг хянан хэлэлцэх зөвлөлийн хурал Женев хотод болж байна. Энэ хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат Монгол Улсын худалдаа, эдийн засгийн бодлого, чиг хандлага, хүндрэл бэрхшээл болон олон талт худалдааны хэлэлцээн дэх манай улсын оролцоо зэрэг асуудлаар илтгэл тавьсан байна. Тус хуралдаанд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн 40 орчим улс оролцож, манай худалдаа,  хөрөнгө оруулалт болон эдийн засгийн бусад асуудлаар санал хэлж, асуултандаа хариулж авчээ. Тухайлбал, БНХАУ, ОХУ, АНУ, Европын Холбоо, Канад, Япон, БНСУ, Турк, Колумб, Уругвай, Парагвай, Энэтхэг, Нигер, Австрали, Тайван, Бразил, Аргентин зэрэг гишүүн орон үг хэлж, тодорхой асуулт тавьсан байна.

б

Дэд сайд О.Чулуунбат хуралдаанд оролцох үеэрээ Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Олон улсын худалдааны төв зэрэг Женевт төвтэй олон улсын худалдаа, эдийн засгийн байгууллагын удирдлагатай хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалтуудыг хийх аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hhhhjnm:
хятадад херенге оруулахаар илтгэл тавиад ирээ юу? сайн л байна
2014-09-25