Төгрөгийн хадгаламж өсчээ
Нийт хадгаламж өмнөх сарынхаас 1.9 хувь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 60.6 хувиар өсч 3824.5 тэрбум төгрөгт хүрчээ. Төгрөгийн хадгаламжийн жилийн өсөлт өмнөх сарынхаас 11.1 нэгж хувиар буурсан бол гадаад валютын хадгаламжийнх 20.0 нэгж хувиар нэмэгджээ. 11 дүгээр сард гадаад валютын хадгаламж 2.5 хувиар буурч, харин төгрөгийн хадгаламжийнх 5.6 хувиар өсч байсан бол тайлант сард гадаад валютын хадгаламж 11.5 хувиар өсч, төгрөгийн хадгаламж 1.2 хувиар буурсан тул гадаад валют болон төгрөгийн хагдгаламжийн жилийн өсөлт ийнхүү өөрчлөгдөв. Мөн төгрөгийн ханш суларсан нь тайлант сард төгрөгийн хадгаламж буурч, валютын хадгаламж нэмэгдэхэд нөлөөллөө.
Иргэдийн төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 49.9 хувь буюу 819.6 тэрбум төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж 3.3 дахин буюу 250.7 тэрбум төгрөг, гадаад валютын хадгаламж 59.1 хувь буюу 373.5 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Нийт хадгаламжийн 73.7 хувь нь төгрөгийн, 26.3 хувь нь валютын хадгаламж бөгөөд төгрөгийн хадгаламжийн нийт хадгаламжинд эзлэх хувь өмнөх сарынхаас 2.3 нэгж хувиар буурч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.2 нэгж хувиар нэмэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ