С.Эрдэнэ НҮБ-ын чуулганд оролцлоо

img

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы хүрээнд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Нью-Йорк хотноо болсон Хүн ам ба хөгжлийн асуудлаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 29 дүгээр тусгай чуулганд УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ  оролцлоо.

5

Тус чуулганаар хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдлыг үнэлэх, Засгийн газруудыг улс төрийн хамгийн өндөр түвшинд дахин үүрэг хүлээлгэхийн тулд уг мөрийн хөтөлбөрийн зорилго, зорилтуудыг бүрэн хангахад шаардлагатай арга хэмжээг авч явуулахад улс төрийн дэмжлэгийг дахин шинээр авах, 2014 оноос хойших үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, хөгжлийн явцад тулгарч буй шинэ бэрхшээл сорилтуудыг шийдвэрлэх тухай асуудлыг хэлэлцэв.

5

Эдгээр асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар байр сууриа илэрхийлж үг хэллээ.

5

Мөн тэрээр 2014 оны 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Уугуул иргэдийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний хуралдаанд оролцлоо.  Тус  хуралдаан нь  Уугуул иргэдийн асуудлыг дагнан хэлэлцэж буй НҮБ-ын анхны арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ