Гурилын үнийг өсгөхгүй

img

ҮХААЯ-ны холбогдох албаныхан тариаланчид, гурил үйлдвэрлэгчидтэй  хамтарсан хурал хийж,  гурилын үнийг өсгөхгүй байх талаар ярилцжээ. Ингэхдээ тонн улаанбуудайн үнийг үтрэм нөхцөлөөр 550 мянган төгрөг байхаар тогтсон байна. Харин улаанбуудайн үнийг дагаж гурилын үнэ өсч болзошгүй учраас салбарын яамнаас нэгдүгээр гурилын бөөний үнийг 850 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар гурил үйлдвэрлэгчидтэй тохиролцсон байна.

б

Мөн Засгийн газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-т өнгөрсөн жил гурилын 26 компани хамрагдаж, нийт 48 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. Энэ хөтөлбөрт хамрагдсан үйлдвэрүүд нэгдүгээр гурилын үнийг бүтэн жилийн турш 850 төгрөгт барина хэмээн салбарын яамнаас тооцжээ. Одоогоор “Алтан тариа” компанийн кг нэгдүгээр гурилаа 810 төгрөг, “Хангай миллс” компани 840 төгрөгөөр зах зээлд гурилаа нийлүүлдэг юм байна.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ