Орлогч Ц.Энхцэнгэл томилолтын зардлаа тайлагнажээ

img

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 сарын 08-ны өдрийн  “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” 606 тоот захирамжийн дагуу нийслэлийн удирдах албан тушаалтнуудын гадаад томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлдэг. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт, Бүтээн байгуулалтын төвийн захирал Б.Туяа нар 2014 оны 09 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд ОХУ-ын Томск хотод зохион байгуулагдсан Азийн том хотуудын холбооны 14 дэх удаагийн Бүгд хуралд оролцлоо. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг нарын зардлыг нийслэлийн ЗДТГ-аас гаргасан бөгөөд төлөөлөгчид дээрх хугацаанд тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцож 2140 ам.доллар буюу 4.864.000 төгрөгийн зардлаар томилолтоор ажиллажээ. Үүнд:

а

Зочид буудал 1 хүн, 4 хоног* 210 ам.доллар нийт 840 ам.доллар

а

Зочид буудал 1 хүн, 4 хоног* 150 ам.доллар  нийт 600 ам.доллар

а

Зам хоног 2 хүн,5 өдөр*60 ам.доллар нийт 600 ам.доллар

а

Унаа 2 хүн, 5 өдөр*10 ам.доллар нийт 100 ам.доллар –ын зардал гаргасан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

орлогч:
бат-уул энэ олон орлогчоор ямар *аа хийдэг байнаа? тэгээд ч энэ орлогч нар нь юу хийсэн юм бэ? ямар нэг асуудал гарвал аль салбарт асуудал гарав, тэр салбарыг хариуцсан орлогч л хариуцлага хулээнэ гэж бодож тооцоолсон уу? буу мэд. ямартаа ч тэр ногоон хегжил юу ч билээ хариуцсан тэр пиджакандаа багтаж ядсан бат-эрдэнэ ч билуу тэр нехер л лав мэдлэг нимгэн нехер байна билээ. тийм амьтад еерее еерийгее тэжээмээр юм, юу л даа татвар телегчдийн менгеер ажил хийж чаддаг хунийг л тэжээмээр юм, худал бурж явдаг нехдийг биш
2014-09-25
zochin:
ta nart er ni yamar khamaa bainaa , turiin alban khaagch ajlaa khiigeed tailangaa tawiji baina , setgegdel bichiji baigaa *nuudad yamar khamaa bainaa , dandaa ataarkhsan ,khardsan ,serdsen ,dandaa awgaidaa araaraa tawiulaad baidag nukhur shig yumnuud bichikh yum
2014-09-25
зочин:
ийм хотын орлогч нэртэй хүмүүсийг цомхотгоно гээд засгийн газрын 147 тоот тогтоол гараа биздээ, энэ боловсрол мэдлэггүй хүнийг цомхотгооч
2014-09-25
batйй:
санхүүгийн баримтыг гаргаж бич л дээ, худлаа нотлох юмгүй тавиад, хэн итгэх юм
2014-09-25