Цөлжилттэй тэмцэх талаар ярилцжээ

img

“Төв Азийн ойн стратегийн түншлэл” сэдэвт бүс нутгийн хурал Бээжин хотод боллоо. Хурлаар төв Азийн ойн салбарын стратегийн түншлэлийн санаачилгыг талаар хэлэлцсэн байна. Монгол Улс энэ түншлэлд онцгой анхаарал хандуулж Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор З.Цогт нар оролцов. Манай төлөөлөгчид бүс нутагт ялангуяа говь, тал хээрийн бүсэд цөлжилттэй тэмцэх, ойг нөхөн сэргээх, ойжуулах талаар Хятадын Ойн хороотой тусгайлан уулзалт хийж харилцан санал солилцсон байна. Хуралд Монголоос гадна Казакстан, Тажикстан, Узбекстан, Туркменистан, Киргизстан, БНХАУ зэрэг улсаас төлөөлөгчид иржээ.

ө

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ