Санамж бичигт гарын үсэг зурлаа
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны захирал Х.Ганбаатар нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
ө
Талууд хамтран ажилласнаар бизнес эрхлэгч, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч эздэд холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулахад шаардагдах мэдээ мэдээллийг хүргэх, харилцан мэдээлэл солилцох, сургалт, зөвлөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ