Парламентын сэтгүүлчдэд сургалт зохион байгуулав

img

УИХ-ын Тамгын газраас парламентын сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгууллаа. Уг сургалтыг нээж  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлсэн үгэндээ, 2012 онд УИХ-ын Тамгын газар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Цахим парламент” төслийг 2013-2015 онд хэрэгжүүлж байна.

gf

Бид УИХ-ын үйл ажиллагааг сүүлийн үеийн техник технологид тулгуурлаж түргэн шуурхай алдаа мадаггүй, олон нийтэд нээлттэй байх зорилгоор энэхүү шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү шинэ өөрчлөлтүүд нь дэлхийн Парламентын ёс хөгжсөн шилдэг туршлагатай орнуудын жишээг авч хэрэгжүүлж байна. Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, баталсан хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлах, хууль баталж байх үйл явцыг иргэдэд илүү хүргэх чиглэлээр хийгдэж байгаа юм. Өмнө нь зөвхөн хэвлэлийн өрөө гэж нэг өрөө байсан бол одоо хоёр өрөөтэй болж байна. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон өрөө тохижуулж ашиглалтад оруулж байна. гээд мөрдөж буй дүрэм, журмынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж, иргэд олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэж байхыг хүсэв.

jk

УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа, “Цахим парламент” төслийн хүрээнд хийгдсэн технологийн шинэчлэлийн ажлуудыг танилцуулав. Хуралдааны танхимуудын программ хангамжийг шинэчилсэн, Олон улсын парламентад хэрэглэдэг микрофонт гарыг суурилуулж өгсөн. Германы “Bosch” брэндийн энэхүү гар нь анх удаа монгол хэлний цэс суулгаж өгснөөрөө онцлог юм.

sd

УИХ-ын  Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд “Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмыг шинэчлэх болсон үндэслэл, шаардлага, олон улсын жишиг”-ийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ, Ардчилал хөгжсөн болон хөгжиж буй орнуудын практикт сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн өрөө /Press Galerey/ байдаг. Бид дэлхий нийтийн жишгээс хоцрох ёсгүй, энэхүү журамд шинээр орж ирсэн зохицуулалтууд нь нэгт, мэдээллийн технологийн хөгжлийн хурдац, хоёрт, олон улсын жишигт үндэслэсэн болохыг мэдэгдэв.

бө

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ