«Онлайн эрх чөлөө эвсэл»-ийн хуралдааныг зохион байгуулжээ

img

«Онлайн эрх чөлөө эвсэл»-ийн дарга Гадаад харилцааны сайд Л.Болд Нью-Йорк хотноо  тус эвслийн өндөр хэмжээний хуралдааныг зохион байгуулж илтгэл тавин хэлэлцүүлжээ.

бө

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы үеэр болсон, Монгол Улсын даргалж байгаа «Онлайн эрх чөлөө эвсэл»-ийг сурталчлан, түүнийг үйл ажиллагааг НҮБ-ын хүрээнд таниулсан уг арга хэмжээн дээр сайд нар үг хэллээ. Өнгөрсөн 4 дүгээр сард Таллинд болсон Эвслийн IV бага хурлаас гаргасан баримт бичгийг хэрэгжүүлэх, ирэх оны 5 дугаар сард Улаанбаатарт болох V Бага хуралд бэлтгэх асуудлаар ярилцлага өрнүүлсэн байна.

бө

Ярилцлагад Шведийн Гадаад хэргийн сайд Карл Билдт, НҮБ-ын Тусгай илтгэгч Франк Ла Ру, «Human Rights Watch», «Facebook» зэрэг байгууллагын удирдлага илтгэл тавьж оролцжээ.

өа

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ