Монгол Улсыг дэмжихээ мэдэгджээ

img

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Гадаад харилцааны сайд Л.Болд оролцож байна. Тэрбээр  Норвеги, ХБНГУ, Эстони, Казасхстан, Швед, Люксенбург, Турк Улсын Гадаад хэргийн сайд нар болон Европын холбооны төлөөлөгчийн тэргүүн нартай Нью-Йорк хотноо уулзжээ.

бө

Уулзалтын үеэр хоёр талын болон бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар болон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн талаар ярилцсан байна. Мөн Монгол Улсын тэргүүлэн ажиллаж байгаа Интернэтийн эрх чөлөө эвслийн хүрээнд хамтран ажиллах, Улаанбаатар хотноо 2015 оны 5 дугаар сард болох тус Эвслийн гишүүн улсуудын Сайд нарын 5 дугаар уулзалтын талаар санал солилцжээ.

өа

Уулзалтаар Папуа Шинэ Гвиней Улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоох, байгалийн баялагийг зохистой олборлох, зөв зүйтэй ашиглах арга туршлагаа харилцан солилцжээ. Мөн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд Монгол Улсыг дэмжих төдийгүй өөрийн удирддаг, 14 орныг эгнээндээ нэгтгэсэн Номхон далайн арлын орнуудын чуулганы гишүүн хүрээнд Монгол Улсыг сурталчилан таниулах чиглэлээр хамтран ажиллах болно гэж мэдэгдсэн байна.

бө

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
энэ сэтгүүлчид бүүр эх хэлний мэдлэг муутай болчихжээ. зөв бичиж сураасай. алдаагаа хараад мэдэхгүй байна уу?
2014-09-26
иргэн:
энэ сэтгүүлчид бүүр эх хэлний мэдлэгтэй муутай болчихжээ. зөв бичиж сураасай. алдаагаа хараад мэдэхгүй байна уу?
2014-09-26