ХКН-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ХКН-ын Гадаад харилцааны хэлтсийн дэд сайд Чэнь Фэнсяныг өнөөөдөр хүлээн авч уулзав.
өа
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, улс төрийн намуудын харилцаа, солилцоо, иргэд хоорондын харилцан итгэлцэл зэрэг асуудлаар санал солилцжээ. Хятадын тал Монгол Улсын Гадаад харилцааны яам БНХАУ-ын даргын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байгаа болон түүнийг хэрэгжүүлэх чиглэлээрх хийж буй ажил, арга хэмжээ, хоёр орны харилцааны талаарх ач холбогдлыг хэрхэн үзэж байгаа талаар сонирхсон байна.
бө
Монгол, Хятадын улс төрийн намуудын харилцаа, солилцоо нь хоёр орны харилцаа, ард иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдгийг монголын тал онцолж, Тажикстан Улсын Душанбе хотноо болсон Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтыг зохион байгуулахад хятадын тал дэмжиж ажилласанд талархал илэрхийлжээ.
ХКН-ын Гадаад харилцааны хэлтсийн дэд сайд Чэнь Фэнсян Монгол Улсад энэ сарын 24-27-ны өдрүүдэд айлчилж байгаа. Энэхүү айлчлалынхаа хүрээнд Монголын улс төрийн намуудтай уулзалт хийх ажээ.
бө
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ