Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Дуурь бүжгийн эрдмийн театрт

09:30 цагт Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 90 жилийн түүхт ой тохиож байгааг холбогдуулан "90 жил 90 фото" түүхэн, баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэнэ.   Утас: 91913865

ө

ИХШХЕГ-ын "Хүндэтгэлийн танхим"-д

10:00 цагт Тахарын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол   болно. Утас: 96501051,  88025982

ө

МХЕГ-ын хурлын танхимд

10:00 цагт Зүүн аймгуудын автозамд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас 264786

ө

Багшийн хөгжлийн ордонд

10:30 цагт Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 90 жилийн түүхт ойн хүрээнд  90 жилийн ойн Эрдэм шигжилгээний хурал эхэлнэ.   Утас: 91913865

ө

МҮЭСТО-д

11:00 цагт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ойн үзэсгэлэн  болно. Энэ арга хэмжээнд  П.Н.Шастины гэр бүлийнхэн зочилно. Утас: 99124499

ө

НМХГ-ын хурлын зааланд

11:00 цагт  Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас:9907-0909

ө

Үндэсний Мэдээллийн төвд

11:10 цагт Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдрийг угтаж “Мари Стопс Интернэшнл” олон улсын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийнэ.

х

МАХН-ын төв байранд

11:30 цагт Ахмадын баярыг тохиолдуулан МАХН-ын зүгээс намынхаа ахмадуудыг намын төв байранд хүлээн авна. Энэ үеэр "Ардчилал, Шударга ёс" МЗХ-ноос нэг ахмадад иж бүрэн гэр бэлэглэнэ.

б

Дүнжингарав худалдааны төвд

12:00 цагт  "Намрын ногоон өдрүүд" арга хэмжээний хаалт болно. Долоо хоног үргэлжилсэн эл арга хэмжээнд нийтдээ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, тариаланчид гээд 400 гаруй аж ахуйн нэгж, компани бүтээгдэхүүнийхээ дээжийг хэрэглэгчдэдээ өргөн барьсан юм.

а

"Буянт Ухаа" спортын ордонд

12:00 цагт Аудитын компаниудын дундах спортын тэмцээн  эхэлнэ. Тэмцээн ширээний теннис, шатар, гар бөмбөг, сагсан бөмбөг 4 төрлөөр явагдана.

ө

Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт

12:30 цагт “Манай хороо-Хоггүй орчин” баримлын өртөөний нээлт  болно. Утас: 319015, 319017

ө

БШУЯ-ны 401 тоотод

12:30 цагт Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 90 жилийн түүхт ойн хүрээнд  Боловсрол, шинжлэх ухааны салбарын 90 жилийн түүхийг агуулсан ховор нандин эд зүйлсийг дэлгэн үзүүлэх Түүхийн танхимыг нээнэ.   Утас: 91913865 ө "Мишээл экспо" төвд 13:00 цагт "Эрүүл мэндийн технологи, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж 2014" үзэсгэлэнгийн нээлт   болно. ө "Орон зай"-н 7 давхарт 14:00 цагт "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчид аж ахуй нэгжүүдийн хурал  болно. Утас: 91091057 б Туушин зочид буудалд 14:00 цагт Концесс буюу төр-хувийн хэвшлэлийн түншлэлийн донор байгууллагуудын зөвлөлдөх уулзалт болно. ө Дуурь бүжгийн эрдмийн театрт 15:00 цагт Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 90 жилийн түүхт ойн хүрээнд үе үеийн боловсролын сайд нар, боловсролын яамны ажилчдад зориулсан хүндэтгэлийн хурал эхэлнэ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөр үе үеийн сайд нарт хүндэтгэл үзүүлнэ.   Утас: 91913865 ө Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ