Ерөнхий сайд Туркийн Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний батлан хамгаалахын сайд Исмет Илмазыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улс, БНТУ-ын харилцаа, хамтын ажиллагаа эдийн засаг, хүмүүнлэг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалах зэрэг олон салбарт эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэж байна гэлээ.
f
БНТУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд Исмет Илмаз Монгол Улс НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдогт бахархалтай байдгаа илэрхийлээд цаашид батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтарсан бэлтгэл сургууль хийх болон цэргийн атташе ажиллуулах талаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайдтай яриа хэлэлцээр хийсэн тухайгаа хэллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ