"Онлайн эрх чөлөө эвсэл"-ийн хуралдаан болов
"Онлайн эрх чөлөө эвсэл"-ийн өмнөх дарга, Эстоний Гадаад хэргийн сайд Урмас Пает, одоогийн дарга Монголын гадаад харилцааны сайд Л.Болд нар хамтран Нью-Йорк хотноо тус эвслийн өндөр хэмжээний хуралдааныг зохион байгуулж илтгэл тавин хэлэлцүүлэв.
а
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы үеэр болсон, Монгол Улсын даргалж байгаа «Онлайн эрх чөлөө эвсэл»-ийг сурталчлан, түүнийг үйл ажиллагааг НҮБ-ын хүрээнд таниулсан уг арга хэмжээн дээр сайд нар үг хэлж, өнгөрсөн 4 дүгээр сард Таллинд болсон Эвслийн IV бага хурлаас гаргасан баримт бичгийг хэрэгжүүлэх, ирэх оны 5 дугаар сард Улаанбаатарт болох V Бага хуралд бэлтгэх асуудлаар ярилцлага өрнүүлэв. Ярилцлагад Шведийн Гадаад хэргийн сайд Карл Билдт, НҮБ-ын Тусгай илтгэгч Франк Ла Ру, «Human Rights Watch», «Facebook» зэрэг байгууллагын удирдлага илтгэл тавьж оролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ