Монголын шигшээ багийг хараад алмайран гайхаж байна

img

Инчён хотноо болж буй Азийн наадмыг сурвалжилж буй БНХАУ-ын сэтгүүлч Ну Жу Хуан улсынхаа хэвлэлд ийм нийтлэл бичжээ.

ө

"Монголын сагсан бөмбөгийн спорт өдрөөс өдөрт сайжирч, хөгжиж байгаа гэдэг л бодит үнэн юм"

а

Олон улсын сурвалжлагчид Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхны тоглолтыг хараад алмайран гайхаж, анхаарлаа хандуулаад байна. Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн чансаанд ч бичигдэж амжаагүй яваа билээ. Энэ баг олон улсынтэмцээний туршлага бага. Олон улсын тэмцээнд оролцлоо гэхэд онооны хол зөрүүтэйгээр хожигдож байсан нь их юм. Гэтэл энэ удаагийн наадамд Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхны харуулж буй тоглолтын ур чадвар Ази тивийн сагсан бөмбөгийн ертөнцийг цочролд оруулаад байна гэж хэлж болохоор. Хонгконгийг ялж, дараа ньМальдивын шигшээг 112: 54 гэсэн онооны хол зөрүүтэйгээр буулгаж авсан. Энэ хүртэлх тоглолтуудыг байж болох зүйл гэж үзэж болох л юм.

а

Гэвч үүний дараа тэд Кувейтийн шигшээтэй эн тэнцүү өрсөлдөн ганцхан онооны (81: 82) зөрүүтэйгээр ялагдсан. Ингэснээр тэд дараагийн шатанд тоглох эрхээ авч, дэлхийн чансааны 28-д жагсдаг Иорданы шигшээтэй тоглож 83 : 74-ийн харьцаатайгаар буулгаж авснаар олны анхаарлыг татлаа. Монголчууд өчигдөр Солонгосын багтай тоглож, сүүлийн хоёр үед олон оноо алдаж хожигдсон боловч өмнө нь хүнд тоглолтууд хийж ядраагүйсэн бол Солонгосын баг тэдний дараагийн золиос болоход ойрхон байлаа. Тиймээсолон улсын сэтгүүлч, сурвалжлагчид Монголын баг тамирчдын дасгал сургуулилтаа хэрхэн бэлтгэсэн талаарсонирхож эхэлсэн юм.

ө

О.Баярцогт дасгалжулагч болон багийн гишүүн Б.Билгүүн нар хэвлэлийн бага хурал дээр энэ талаар зах зухаас нь дурдсан. О.Баярцогт дасгалжуулагч хэлэхдээ, "Монголд сагсан бөмбөгийн лиг 1994 онд бий болсон бөгөөд нийт 7 багтай. Гэхдээ Солонгосын Pro league түвшнийх биш” гэж байлаа. Багийн гишүүд нь мэргэжлийн тамирчид биш бөгөөд бүгд л өөр ажил эрхэлдэг байна. Солонгост суралцаж байсан багийн гишүүн Б.Билгүүн хэлэхдээ "Монголын багийн тамирчид дунд мэргэжлийн тоглогч байхгүй. Банкинд ажиллах гэх мэт янз бүрийн ажил эрхэлдэг. Өдрийн хагаст нь ажлаа хийж, хагаст нь сургуулилтаа хийдэг" гэлээ. Тиймээс бүхэл өдрийг дасгалдаа зориулах боломжгүй бөгөөд О.Баярцогт дасгалжуулагч "Өдөрт ердөө хоёр цаг орчим сургуулилтаа хийдэг. Өглөө өөр өөрийн ажлаа хийж, үдээс хойш ажил тарсны дараа цугларч дасгалаа хийдэг. Лигийн тоглолттой байх үедээ долоо хоногт хэд хэдэн тоглолт хийдэг" гэж. Сонирхолтой нь Азийн наадамд оролцоход багийн зүгээс тавьж байгаа цалингаас өөр, улсаас нь ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй байна.

а

Тэгэхээр, ийм хүнд нөхцөлд ч Монголын сагсан бөмбөгийн спорт өдрөөс өдөрт хөгжин дээшилж байгаа нь гайхалтай юм даа.

а

Эх сурвалж: www.polit.mn

а

Д.Жавхлан, Б.Сансар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хурмаст:
бөмбөг аваад л шаравжамц руу шидчихдэг, өнөөх нь тэгсхийгээд алдчихдаг байсан үе саяхан шүү дээ. шаравжамцаас хойш үнэхээр хөгжжээ. амжилт хүсье залуу*а
2014-09-27
нараа:
дасгалжуулагч о. баярцогт даруухан байгаарай, та яг л шинэ баян цээж өвчтэй маягийн пээдгэр харагдаж байсан шүү. солонгосын дасгалжуулагч ямар даруухан ажиллаж харагдаж байваа. амжилт хүсьее, монголынхоо шигшээд.
2014-09-27
нусаак:
манайхаан жаахан даруухан байдаа.нусийг н гартал хожоод ирсэн бол болжийнаа.навсайтал хожигдчоод байхад хөөргөж бичээд байх болтой.жаахан сайжирсан л байна лээ.
2014-09-26
zochin:
za za surteishd.hojood gabita baiguulsan bish.tiim sain baisan ym bol hyatadiig hojih ni yasan ym.kkoreagaa hojson bol bas yahab.bitgii bie bienee ongirooj bai.tsaaduul chini tsaasan malgai umsguud baigaag oilgohgui bnu teneguudee
2014-09-26
bid chadna:
nulims garchlaa
2014-09-26
123rr:
hujaad niac daruulchlaa. joohon idevhtei toglomoor ium. setgel sanaagaar unaad baih shig. tamiriin dasgal hiivel yaadiin?
2014-09-26
hudlaaaa:
hudlaaa sarmagchinguud zailaaa tiim yum bol hojih ni yasiin
2014-09-26
sagschin :
manai shine holboo uneheer sain ajillaj bga shu, umnuh nuhdiig ichtel ni amjilt gargaj bna doo.
2014-09-26
;.halzan:
amjilt husie mayga sagscid sain togloj bna sport togloomiin terluudee beltgel hiih zaaltai bolgoh heregtei
2014-09-26
eee:
iim nuhtsuld l amjild gargadag baihgui uy.
2014-09-26
kalki:
sags haach hogjij boloh sportshdee. er n olon torliin sport hogjihgui boh, box metiin sonirhogchgui sport l sonirhoh yumdaa shagnal ch bagashdee
2014-09-26
майга мгл:
яг vнэнийг хэлхэд он оноор хувь хуний зан ааш оор байдагтай адил одоо цойлж гарч бгаа залуусн ямар жил мэнгэтэй ертонцийг узэх узэл нолоолдог.залуу*а амжилт хусье
2014-09-26
irgen:
manai shig*eg usa-jordan irj dasgaljuulna gesen ireedui bna gesen shuu..
2014-09-26
fat man:
манай залуус урамтай гайхалтай сайхан тоглолтыг үзүүллээ. эд бол монголын шинэ үеийн сагсан бөмбөгчид. удахгүй бид азиас медаль авсангүй гэж сагсчидаа зэмлээд сууж байх нь байна шүү дээ. амжилт залуусаа
2014-09-26
zochin:
mongolchuud 1000 jil tutam delhiig zasaj,zalaj irseniig sanatsgaaaa aaa
2014-09-26
odsu:
bugd l ajil hiideg chaavaas. dagnasan garuudiig dagnaagui garuud uzuulj bna doo. bagiin sport yamriig uzuulj bna doo. evtei baihdaa huchtei manaikhaan
2014-09-26
khaipkhan:
amjilt husee zaluuchuudaa
2014-09-26
zochin:
bodit uneniig yamarch zaswarguy bichsen baina.
2014-09-26